Усыг бензинтэй хольж болдоггүй гэдгийг хөөрхий Монголчууд ойлгож авлаа.

Устай хольсон шатахуун борлуулж байгаа эсэхийг шалгах зорилгоор Ашигт малтмал газрын тосны газраас зарим ШТС-д хяналт шалгалт хийж байна.Тус газрын чанарын менежер, шинжээч Ж. Бадамсүрэн “Манайх төлөвлөгөөт үзлэгийг жилд нэг удаа хийдэг.

Саяны шалгалтаар “Тэс Петролиум” шатахуун түгээх станцад зөөврийн шинжлэх багажаар АИ92 бензин дээр моторын арга болон шинжилгээний аргаар шинжилгээ хийж шалгалаа.

Тусгай багажаар шинжихэд 95,8 үнэлгээтэй буюу чанарын шаардлага хангагдсан гэх үзүүлэлт гарлаа. Бид иргэдийн санал хүсэлтийн дагуу 15 шатахуун түгээх станцад шатахууны дээж авч шинжихэд чанарын шаардлага хангасан гэж гарсан.

Мөн бензинийг устай холих боломжгүй гэдгийг зөөврийн тусгай багажаар харууллаа. Ус өөрөө 0 градуст хөлддөг учир ямар нэгэн байдлаар бензинийг устай холих боломжгүй байдаг ”гэлээ.

Тиймээс ус шатахуун хоёрыг холих ямар ч боломжгүй гэдгийг ойлгосон гэдэгт итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *