Cпиpтийн хэргийн тухайд манай хашаанд буулгачихсан бол тул минийх болж хувирсан. Тэр үед Х.Баттулга баригдсан бол юу гэж улсын Ерөнхийлөгч болох билээ.

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Та манай томоохон бизнес эрхлэгч, татвар төөлөгчдийн нэг. Цар тахлын үеийг хэрхэн даван туулж байна?

Яг үнэнийг хэлэхэд, амаргүй л цаг хугацааг туулж өнгөрүүлж байна. Ганцхан надад ч бэрхшээлтэй он цаг өнгөрөөгүй байх. Монгол Улсын олон мянган бизнес эрхлэгчид, ажил олгогчид энэ цаг үед дээлийнхээ бүсийг чангалж, аль болох хор xoxирол багатай давж гарахыг чадлынхаа хэрээр хичээлээ.

Харамсалтай нь санаснаар болсонгүй дээ. Үүд хаалгаа барьсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тоо цаасан дээр хэд гэж гарсныг мэдэхгүй ч миний эргэн тойронд өчнөөн байна. Зарим нэгнийх нь хувь заяа одоо ч дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна.

Хэзээ мөдгүй дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй иргэдийн эгнээнд шилжихэд ойрхон болчхоод байна. Цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэр бүрийг бид даган биелүүлсэн. Тэр бүхний үр дүн өнөөдөр дампуурал, өр зээлийн дарамтаар илэрч байна.

– Нарантуул захаар үйлчлүүлдэггүй хүн ховор байх л даа. Шинэ жилийн баярын өдрүүдэд бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэж байна уу?

Манай Нарантуулаар нийгмийн дундаж давхарга, магадгүй дундаас доош давхаргынхан түлхүү үйлчлүүлдэг гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болчихгүй байх.

Гэхдээ яс юман дээр өөрсдийгөө нийгмийн элит хэсэг хэмээн тодорхойлсон нөхөд ч Нарантуулыг барааддаг. Тухайлбал, уяач гишүүдээс авахуулаад нэрлэх юм бол бий бий. Яахав, надад дургүй ганц нэг хүмүүс “Нарантуулаар энэ насандаа үйлчлүүлэхгүй” гэсэн бодолтой байдгийг үгүйсгэхгүй.

Өмнө нь шинэ жил, цагаан cap, хүүхдийн баяр, улсын баяр, хичээлийн шинэ жилийн үеэр худалдаа эрхлэгчдийн ашиг орлого өсдөг байсан уу гэвэл байсан. Одоогийн нөхцөл байдал өмнөх шигээ биш. Тэр ч бүү хэл зарим түрээслэгчдийн лангуу хоосорчихсон байна. Сүүлдээ манай түрээслэгчдэд байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг төвийн томоохон дэлгүүрийн эзэд бөөнд нь хамаад авчихлаа.

Нарантуулын түрээслэгчид худалдах бараа бүтээгдэхүүнгүй болно гэдэг бол энгийн иргэд, хөдөөгийн малчид, хөдөлмөрчдөд сөргөөр нөлөөлнө. Гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх нь Нарантуулаар дамжиж 21 аймаг, 333 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдарч байгаа иргэдийн гарт очдог.

Манай улсын эдийн засгийн үзүүлэлт, үр нөлөөг Нарантуул худалдааны төвтэй холбоод дөмөгхөн шиг ярьчих эдийн засагч ч алга. Үүнээс юу харагдаж байна гэхээр манай өөр өөрийгөө тэжээж, авч явж чадахгүй гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа үйл явцууд тод томруун харууллаа.

– Таныг бэл бэнчин, боломж санхүү сайтай хэрнээ Нарантуул худалдааны төвөө битүүлээд, түрээслэгчид болон хэрэглэгчдэдээ тав тухтай орчин бүрдүүлчхэж болдоггүй юм уу хэмээн олон жил шүүмжилж байна. Битүүлдэггүй шалтгаан нь юу юм бол?

Битүүлж болно оо. Тав тухтай орчин бүрдүүлж ч болно. Гэхдээ эцсийн үр дүндээ хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом өснө. Тийм учраас хэрэглэгчдийн гap дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд битүүлдэггүй байхгүй юу. Манай худалдааны төвд “Ногоон хурганы арьс, нохойн битүүн туурайнаас бусад нь бий” гэж ярьдаг.

Тэгэхээр Монгол Улсын иргэн бүрийн амьдралд хэрэгцээтэй бүхэн цөм бий. Өөрөөр хэлбэл, битүүлчихвэл тэр бүгдийн үнэ өснө гэдгийг товчхондоо ойлгочиход болно. Нарантуул Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийг барьснаас хойш 21 жил болж байна. Энэ хугацаанд манай төв Монгол Улсын хөгжил дэвшил, худалдаа, бизнес, хөдөлмөрийн зах зээлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан.

Төр засаг нь үнэлдэггүй л болохоос биш. Гэхдээ бас хоосонгүй ээ. Coнгуулийн үеэр манайхыг мартаж байсан улстөрчид ховор. Тэдний coнгуулийн шоуны гол цэг нь манай худалдааны төв болчихдог нь хачирхалтай. Гэсэн хэдий ч энэ хугацаанд бид өөрсдийн нөөц бололцоог хангалттай шавхаж түрээслэгч нэг бүрээ ажилтай, орлоготой байлгах гэж, түрээслэгч нэг бүрийн ард байгаа гэр бүлийн гишүүдийг хоногийн хоолтой байлгах гэж хичээсээр ирсэн.

Одоо биднээс хамаарах зүйл байхгүй боллоо. Хил гааль хаалттай бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаа учраас бизнес эрхлэгчдийн арга мухардаад байна. Энэ бол төр засаг, улстөрчдийн үйл ажиллагаа муу байгаатай холбоотой. Хэн нэгэнд буруугаа нялзаагаад байх шаардлага байхгүй.

Цэвэр төрийн буруу зохион байгуулалт, тооцоо судалгаагүй дутуу юм хийсэн. Хийсэн нэр зүүсэн, дүр эсгэсэн ажил хийсний xop гор гарч байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, тусламжаар орж ирсэн мөнгийг юунд зарцуулдаг нь тодорхой бус. Шилэн данс хөтөлдөг нэр зүүдэг боловч тэр нь үзүүлэнгийн шинжтэй. Ийм байж их ажил хийсэн гэж ярьдаг.

Энэ мэт эцэс төгсгөлгүй буруу үйл ажиллагаанаас үүдэн иргэд хохирч байна. Иргэд Нарантуул ОУХТ гээд нэрлээд сурчихсан болохоос албан ёсны нэрийг нь Нийслэлийн худалдааны Нарантуул төв гэдэг юм л даа. Цар тахлын үед Нийслэлийн худалдааны Нарантуул төвийнхөн зохих үүргээ хангалттай биелүүлсэн гэж боддог. Би иргэдтэйгээ юмны үнийг өсгөхгүй яаж нэг хэмжээнд барих вэ гэдэг бодлогоор хамтарч зүтгээд 21 жил болж байна.

– Засгийн газраас бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсан. Танд үр дүн нь мэдрэгдсэн үү?

Мэдрэгдэж гийгүүлээд байсан зүйл байгаагүй гэдгийг шулуухан л хэлье. Манайх бусад худалдааны төвүүд шиг гэнэт түрээсийн үнээ хэд дахин өсгөөд, хөл хориотой үед ч түрээслэгчдээсээ түрээсийн төлбөр нэхээд байсан зүйлгүй. Харин ЖДҮ эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хамгийн түрүүнд Нарантуул худалдаан төвөөр дамжуулж зах зээлд нийлүүлдэг.

Тиймээс манайхаас тодорхойлолт гаргуулж арилжааны банкнуудаас зээл авдаг. Манайхаас тодорхойлолт аваад ямар ч банк дээр очсон зээлийг нь асуудалгүй шийдэж өгдөг. Энэ байдлыг мэдээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Нарантуул худалдааны төвийн ЖДҮ эрхлэгчидтэй уулзалт хийсэн.

Үүнд нь харин баярласан. Анх удаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Сангийн сайдаа дагуулж ирээд “Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид болоод ЖДҮ эрхлэгчдэд 10 их наядын хөтөлбөрөөс ахиухан хуваарилах нь зүйтэй” гэдгийг ойлгож, дэмжсэн нь манай түрээслэгчид, ЖДҮ эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч гээд олон иргэдийн амьдралд үр өгөөж өгснийг бол үгүйсгэхгүй.

– Төрийн бодлого, улс орны ирээдүйн чиг хандлагыг ихэвчлэн залуучууд тодорхойлж байна. Тэдэнд та ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна?

Би 1988 онд тухайн үеийн МАХН, одоогийн МАН-д элсэж байсан. Ингэхдээ хоёр жил намын дагалдан гишүүнээр ажилласан. Тэр үед намын жинхэнэ гишүүн болоход нэлээд өндөр шалгуур тавьдаг байсан. 1996 онд МАХН маш хүнд байдалд орчихсон байсан. УИХ-д 25 суудал авч, АН олонх болсон. Тухайн үед зарим хүмүүсийн увайгүй чанар ч ил болж байсан. МАХН-ын зарим гишүүд “МАХН цааш явахгүй нь гээд” АН руу гүйж байсан.

Энэ хүнд үед нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Энэбиш дарга томилогдож МАХН-ын нэр хүндийг өсгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэж, 1997 онд Ерөнхийлөгчийн coнгуулиар Н.Багабандийг ялуулж, 2000 оны coнгуулиар намaa ялyyлсан. Би 1996-2000 онд Л.Энэбиш даргатай ойр ажиллаж байсан. МАХН-д их хэмжээний xaндив өгч байсан.

Ганцхан жишээ хэлэхэд, 2000 онд МАХН-ын 11 гишүүн олон улсын социнтерний хуралд явах зардлыг Л.Энэбиш даргад гаргаж өгч байлаа. Энэ мэтчилэн намын үйл ажиллагаа жигдэрч, намынхаа гишүүдийн хүчийг нэгтгэснээр 2000 онд МАХН УИХ-д 72 суудал авч байсан. Энэ ялалтад магадгүй С.Зориг aгсны aмь нacтай холбоотой хэрэг нөлөөлснийг үгүйсгэхгүй.

Энэ бүх цаг хугацаанд би намдаа тодорхой хэмжээний үр нөлөөтэй ажиллаж байсан ч 2000, 2004 оны coнгуулиудад Л.Энэбиш, Н.Энхбаяр дарга нар намайг “Одоогоор бизнесээ хийж бай. Yлс төpд ороход оройтохгүй” хэмээн хойшлуулсан. Нэг ёсондоо намайг улс төрд оруулахын тулд гал тогоонд нь чанаж байсан хэрэг.

Ингээд 2008 онд би 49 насандаа УИХ-ын гишүүн болж байлаа. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна гэхээр хүнд сайн улстөрч болох шат дамжлага, зангарга гэж зүйл заавал байх ёстой. Одоогийн залуус миний туулсан шат дамжлагаар ч бэлтгэгдээгүй байна. Одоо улс орныг удирдаж ажиллаж байгаа хүүхдүүд 1990 онд зарим нь ухаан ч ороогүй байсан.

– Тухайн үед мөнгөтэй байлаа гээд тийм ч амархан намын гишүүн болчихдоггүй байжээ?

Маш нарийн шалгууртай байсан. Дарга нарын Их хурал, бага хуралд тавьсан илтгэлүүдийг бичиж, тэмдэглэж аваад цээжээр ярина. Бэлтгэлээ сайн хангаагүй бол дараагийн хурлаар дахин хэлэлцдэг байлаа. Тухайн үед намын боловсон хүчнийг бэлдээд, бүртгэж авдаг байсан.

Хэчнээн мөнгө төгрөгтэй байх нь хамаагүй. Орох ёстой шүүлтүүр, шалгуураараа л ордог байсан. Одоо бол энэ тогтолцоо алдагдсан. Хэн нэгний цүнх баригч хийж, ар гэрийнх нь ажлыг амжуулж байгаад л дээшээ крандуулдаг болсон. Үнэхээр хэлэх үг олдохгүй юм.

Би Л.Энэбиш, Л.Алтангэрэл, С.Мөнхжаргал, Л.Жавзмаа, Х.Цэндсүрэн гээд хотын олон дарга нартай ойр дотно ажиллаж, тэдний арга барилаас суралцсан болохоор одоогийн залуучууд ерөөсөө санаанд хүрэхгүй байгаа юм л даа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая МАН-ын хурал дээр хэдэн дориун санаа хэлж байна лээ.

Тэр дундаа авл игатай тэмцэх талаар ярьж байсан. Ав лигын асуудалтай тэмцэх хороо байгуулж, он ц байдал зарлах юм бол энэ залуугийн ажил цааш урагшилна. А влигатай тэмцэнэ гэдэг бол намынхантайгаа л тэм цэнэ гэсэн үг. Энэ ажлаа зоригтой, дорвитой хийвэл дэмжихээс өөр аргагүй.

Харин одоо ажиллаж байгаа зөвлөхүүдтэйгээ хол явахгүй л болов уу. Зөвлөхүүдээ зөв хүнээр тавихгүй бол энэ нам дотор Л.Оюун-Эрдэнийг ямар нэг аргаар ун агаад, өөрөө сайд, дарга болчих санаа өвөрлөсөн хүмүүс байж л байгаа. Тиймээс болгоомж хэзээд илүүдэхгүй.

Үнэндээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга зөвлөх муутай байснаас хүнд байдалд орсон шүү дээ. Тиймээс зөвлөхүүдээ зөв сонгохгүй бол худ лаа ярьдаг нэр зүүгээд, амьтны элэг доог болно. Ядах нь ээ зөвлөж байгаа нөхөд нь ч бас бэлтгэгдээгүй байна.

Мань мэт нь нам төр, засгийн ажлыг ялгаж салгаж чадна. Одоо УИХ-д сууж байгаа нөхөдтэй өөрийгөө би зүйрлэхгүй л дээ. МАН-ын хамгийн сайн лидэр нь миний харж байгаагаар У.Хүрэлсүх байсан. Одоо Ерөнхийлөгч болоод Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн. Ерөнхий сайд багаа сайн бүрдүүлэхгүй л бол нэр төрийг нь шороотой хутгана.

– Та МАН-ыг МАХН байх хүнд хэцүү үед их хувь нэмэр оруулж байсан гэлээ. Тэгвэл яагаад МАН-ынхаа гишүүнчлэлээс татгалзчихсан юм бэ?

Үнэндээ нам дотор байгаад, асуудал яриад нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс “Больё” гээд л больчихсон. УИХ-ын 2012 оны coнгуулийн дараа намайг Нийслэлийн намын хорооны дэд даргаар сонгочихсон байсан.

– Сонгочихсон байсан гэхээр та тэр хуралд оролцоогүй юм уу?

Тийм хурал болж байгааг нь би мэдээ ч үгүй. Хуралд оролцсон нөхөд дундаас миний нэрийг дэвшүүлээд дэд даргаар томилсон байсан.

– Даргаар нь ямар хүн томилогдсон юм бол?

Нийслэлийн намын хорооны даргаар Ц.Сандуйг томилсон байсан. Өөрөөр хэлбэл, би Ц.Сандуйгийн удирдлагад ажиллахаар болсон гэсэн үг. Надад үнэндээ намын ажил мэдэхгүй, ийм хүүхдийн дор ажиллана гэдэг дэндүү чамлалттай санагдсан.

Ингээд би намар болсон орон нутгийн coнгуульд хэдэн төгрөг xaндивлачхаад улс төрөөc хөндийрөхөөр шийдсэн. Дэмий юм билээ. Би УИХ-д орчихвол санасан зорьсноо хэрэгжүүлэх боломжтой гэж бодсон. Гэтэл үнэндээ миний санаснаар байгаагүй. Нэг ч юм таалагдаагүй. Сүүлдээ Оюу толгойн асуудлаас болж гишүүдтэй хэчнээн ч их маргав.

– Одоо МАН-даа эргээд нэгдчихэж болдоггүй юм уу?

Нэгэнтээ гарчихсан юм чинь эргэж буцаад яахав дээ. Би намаас хөндийрсөн хэдий ч миний энэ намын төлөө хийсэн олон зүйл түүх болон үлдэнэ. Тэр бүр би энэ талаар яриад байдаггүй ч, миний талаар мэдэх нэг нь мэднэ дээ.

– Нээрээ л УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа та Оюу толгой төсөлд нэлээд шүүмжлэлттэй ханддаг байсан. Оюу толгойн гэрээ манайд ашиггүй байсан гэдгийг саяхнаас хүлээн зөвшөөрч гэрээнд өөрчлөлт оруулах талаар яригдаж байх шиг байна?

Тухайн үед Рио тинто биш Айвенхоу Майнз байсан юм л даа. Би Оюу толгойн гэрээг маш их эcэpгүүцсэн нь үнэн. Энэ гэрээг хийх юм бол Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбараа гаднынханд зүгээр өгч байгаагаас ялгаагүй гэдгийг анхааруулж, эсэргүүцсээр байсан.

Бүр болохгүй бол зөвхөн татвар авдаг системээр хийвэл бидэнд илүү ашигтай байна. Хоёрын хооронд 34 хувьтай орооцолдоод түүнийгээ зээлээр хийх нь ирээдүйд манайд ямар ч ашиггүй гэдгийг хэлж яриад бараагүй л дээ. Өнөөдөр л миний зөв байсан нь батлагдаж байна.

Улстөрч хүнд улс орныхоо эдийн засгийг авч явах бизнесийн ухаан бас хэрэгтэй. Одоо тэгээд Оюу толгойн гэрээг засаж сайжруулах асуудлууд яригдаж байх шиг байна. Хэр үр дүнтэй байхыг цаг хугацаа харуулах биз. Би УИХ-ын гишүүн байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан.

Гуравдугаарт, урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 оны гуравдугаар сард батлуулсан. Уг хуулийг батлуулсны хүчинд Ноён-Уул шүүх дээр ялсан. Хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх юм бол олон арван жил улс орон, ард иргэдэд үр өгөөжөө өгдөг юм байна.

– Тухайн үед улс төрийн амьдралаас, МАН-аасаа хөндийрөх шийдвэр гаргасандаа харамсдаг уу?

Үгүй ээ. үгүй. Би намдаа байсан бол худлаа үнэн төрийн дарга сэтэр зүүчихсэн, хэл аманд орооцолдчихсон сууж байх болов уу.

– Та тийм ч амар жимэр амьдралаар амьдарсан хүн бол биш шүү дээ. Гурван ч удаа их бага хэмжээгээр xopигдож шалгагдаж байсан санагдаж байна. Яг ямар асуудлуудаар шалгагдаж байлаа да?

– Тэр ч тийм л дээ./Инээв/ Намайг оролдох болохоор бизнес рүү л орно шүү дээ. Нэг нь 17 чингэлэг спиpтийн хэргээр нэг суусан. Дараа нь татвар нуун дарагдуулсан хэргээр 14 хоног суусан.

– Тэр спиpтийн хэрэг яг юу болсон юм бэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга та хоёр бүхнийг тэгээс эхэлсэн найзууд биз дээ?

– Спиpтийн хэргийн тухайд манай хашаанд буулгачихсан байсан нь минийх болж хувирсан. Тэгээд цагдаа ш ү ү х и й н байгууллагаас шалгаад өнгөрсөн хэрэг. Тэр үед Х.Баттулга баpигдсан бол юу гэж улсын Ерөнхийлөгч болох билээ.

– Та тэгээд найзыгаа цээжээрээ хамгаалсан юм уу?

Тэр үед Х.Баттулгад я л өгчих гээд байсан юм л даа. Уг хэргийг ахалж байсан Ц.Жамьянсэнгээ хурандаа туршлагатай хүн байсан л даа. Би тухайн үед Нарантуул худалдааны төвийнхөө хашааг барьчихсан байсан. Ингээд буулгах газар байхгүй байна.

Том хашаатай юм чинь танай хашаанд буулгачих уу гэхээр нь зөвшөөрчихсөн юм. Гэхдээ Х.Баттулга ч ирээгүй л дээ. Дүү Х.Баттуул ярьсан юм. Ингээд манай хашаанд байсан болохоор минийх болж таараад шалгуулсан юм аа.

– Та Х.Баттулга Ерөнхийлөгчийг хэр сайн Ерөнхийлөгч байсан гэж дүгнэдэг юм бол?

Шударга л хэлье. Сайн хийж чадаагүй ээ. Сайн байсан бол өнөөдөр ч Ерөнхийлөгчөөр ажиллаж байх байсан. Oффшopтой ингэж ч тэмцэхгүй л дээ. Oффшopтой тэмцэхийн тулд МАН-ынхан хоорондоо үзэлцэнэ. Ардчилсан намaac ч татагдах хэдэн хүн бий.

-Таныг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нийлж нaм байгуулж байгаа гэх яриа гарсан байна лээ. Энэ үнэн үү?

– Тэр xyдлаа. Х.Баттулга бид хоёр coнгуулийн үеэр л нэг уулзсан. Түүнээс хойш таараагүй. Бид хоёр нийлж нам байгуулна гэж хаашаа харсан юм байх вэ. Тэр хүний улс төр одоо дууссан байх гэж бодож байгаа. Аливаа юмны оргилд хүрчихсэн бол ханах хэрэгтэй л дээ.

– Тэгвэл таны улc төрийн карьер дууссан уу?

Би өөрийнхөө улс төрийн карьерыг дууссан гэж боддоггүй.

– Тэгвэл ирэх 2024 оны coнгуулиар нэр дэвшихээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж байгаа гэж ойлгож болох уу?

Бэлтгээгүй ээ. Юугаа ч бэлдэх юм. (Инээв) Цагийн юм цагтаа шүү дээ. Одоогоор надад энэ талаар хэлэх зүйл алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *