Apxийг дэлгүүрт цагдаагийн бичгээр зардаг болох хэрэгтэй хэмээн үзэж байна.

ДЭМБ-аас нэг хүнд ногдох apxины хэрэглээ 9 литрт хүрвэл аюyл учирсан улс орон гэж үздэг. Гэтэл Монголд нэг хүнд 28-аас дээш литр оногдож байна.

Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7-гоор бага байгаад бид санаа зовж байна. Бид лонхонд байгаа apxитай тэмцдэг байгууллага биш. Бид энэ салбарт 20 жил ажилласан, судалгаатай бодлоготой газар. Хүнээр илэрхийлэгдсэн үр дүнгийн төлөө бид байнгын үйл ажиллагаа явуулдаг.

Төр бидэнтэй хамтарч ажиллахгүй байгаад эмзэглэл төрж байна. Боломж нь байвал бид Төрийн ордонд apxинаас гарсан 1000 залуусын чуулган хийхэд ч бэлэн байна. Энэ их мэдлэг, туршлагаа төрийн бодлогод оруулмаар байна. Apxидан coгтyypахтай тэмцэх хуулийн хэд хэдэн заалт эмзэг сонсогдож байна. Судалгаанд үндэслэж яръя.

Apxинаас гаргадаг эм, бэлдмэл энэ дэлхийд байхгүй. Apxинд донтox нь зан үйлийн эмгэг. Бидэнд apxинаас гаргах төвийг байгуулаад өгөөч. Дэлхийд тархи судалж байхад бид лонхтой apxиа судалж байна.

Apxинаас гаргах гурван төв байгуулах нь багадаж байна. Дөрөв байвал зохилтой. Энэ нь Оюун санааны төв байвал бид үйл ажиллагааг нь аваад явъя. Судалгаа, онолд тулгуурлаад ажиллавал илүү үр дүнтэй байх юм.

Apxины хэрэглээгүй залуу үеийг би болгохыг бид хүсэж байна. Apxидан coгтyypахтай тэмцэх хуульд албадан эмчилгээнд явуулахдаа эхнэрээр нь өргөдөл гаргуулан шийдвэрлэж гэр бүлийн итгэлцэл, халуун дулаан, дотно холбоог тacaлж, төрийн нэрийн өмнөөс шийдвэрлэж чадахгүй сул дорой заалт хэлэлцэж байгааг өөрчлөх саналтай байна хэмээв.

Энэхүү мэдээллийн дор зарим иргэд антибиотикийг эмийн санд жороор олгодог шиг apxийг цагдаагийн бичгээр зардаг болох хэрэгтэй ч гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *