Монголын баг PUBG Mobile-н дэлхийн аваргын финалд шалгарлаа.

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-т Монгол улсыг төлөөлөн “Stalwart Esport” баг оролцож байна.

Тэгвэл Монголын баг дэлхийн аваргын “Grand Final”-д шалгарч дэлхийн шилдэг 15 багтай аваргын цомын төлөө тоглохоор боллоо.

Дэлхийн аваргын тэмцээн Баруун болон Зүүн бүсэд хуваагдан болж буй. Ази, Африкийн шилдэг 20 баг оролцсон Зүүн бүсэд “Stalwart Esport” өрсөлдөж бүсийнхээ гуравдугаар байраар шалгарсан.

Зүүн бүсийн финалын хүснэгт:

Damwon Gaming (Өмнөд Солонгос) – 212 оноо

D’Xavier (Вьетнам) – 208 оноо

Stalwart Esports (Монгол) – 196 оноо

Nova Esports (Хятад) – 188 оноо

Nigma Galaxy (Ирак, АНЭУ) – 166 оноо

The Infinity (Тайланд) – 155 оноо

Six Two Eight (Хятад) – 134 оноо

Team Secret (Малайз) – 131 оноо

4Rivals (Малайз) – 118 оноо

Rico Infinity Team (Саудын Араб, Кувейт) – 115 оноо

MS Chonburi (Тайланд) – 110 оноо

Reject (Япон) – 103 оноо

DRS Gaming (Балба) – 97 оноо

Cryptics (Марокко) – 87 оноо

Genesis Dogma GIDS (Индонез) – 59 оноо

Bigetron RA (Индонез) – 50 оноо

Хүснэгтийн эхний 9 баг дэлхийн аваргын финалд тоглох бол 7 нь тэмцээнээ энэ хүрээд дуусгаж байна.

3.5 сая ам.долларын шагналын сантай дэлхийн аваргын финалын тоглолт 2022 оны нэгдүгээр сарын 21-нд эхэлнэ. Түрүүлсэн баг нь 1.5 сая ам.доллар авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *