Өнөөдөр Ардын жүжигчин Н.Сувд 73 нас хүрч байна. Түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү!

Монголын кино урлаг, тайз дэлгэцийн дархлагдсан уран бүтээлчдийн нэг, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд гуайн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Улаанбаатар хотод мэндэлсэн тэрбээр өнөөдөр 73 нас хүрлээ.

Мандухай сэцэн хатан киноны Мандухай хатны дүрээрээ монгол түмний хүндлэлийг ихээхэн хүлээдэг билээ.

1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. Мандухай сэцэн хатан түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.

Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн Инжгүй хүүхэн жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр Эхлэл киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн бол өдгөө тайз, дэлгэцийн олон зуун дүр нь монголчуудын сэтгэлд хоногшжээ.

Тэрбээр 71 насандаа Анна Каренина жүжигт дүр бүтээж, үзэгчдийг дахин бишрүүлсэн билээ.

Намсрайн Сувд – Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайн охин болж мэндэлжээ.

1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.

1981 оноос Улсын драмын театрын уран сайхны удирдагч хийсэн.

Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийн Ларисагийн дүрд 1973 онд тоглосон байна. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *