ШУУРХАЙ: Эрдэнэт үйлдвэр 2022 онд дахин айл өрхийн цахилгаан, ус, дулааны мөнгийг даахаар боллоо.

Цар тахлын нөхцөл байдалд иргэдийн эдийн засагт үүсэх хүндрэлийг тооцож, Засгийн газраас 2021 он дуустал тодорхой хөнгөлөлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа билээ.

Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон талаар дуулгаж байв.

Нийт 123 мянга 800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хамрагдсан бөгөөд төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” хариуцаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжийн бүтэн жилийн цахилгаан, дулаан хогны мөнгийг хөнгөлөхөд 1.2 их наяд орчим төгрөгийг төр дааж байна.

Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэхүү хөнгөлөлт дуусна. Гэтэл айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хог, шахмал түлшний хөнгөлөлтийг он гараад дахин зургаан сараар сунгах талаар судалж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар талуудын байр суурийг хүргэж байна.

2022 оноос айл өрх, зарим байгууллагад үзүүлж буй тог, дулаан, хогны төлбөрийн санхүүжилтийг дахин үргэлжлүүлэх талаар тодруулав.

Ирэх нэгдүгээр сарын 1-ээс эхлэн аж ахуйн нэгж, айл өрхүүд цахилгааны мөнгөө өөрсдөө төлж эхлэх байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ирэх долдугаар сарын 1 хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цахилгаан, ус, дулааны мөнгийг үргэлжлүүлэн төлөхөөр болсон гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *