Монгол улсын нэг иргэнд хоногт 22,5 литр apxи ноогдож байна.

Манай хүн амын дунд хамаагүй ихээр өртөж бас залуужиж байгаа ”халдвар” бол донтох өвчин буюу apxинд донтох эмгэг юм. Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум хүн apxи, coнтууруулах ундаанд мансyypч байгаа юм.

Манай улсын хувьд нийт хүн амын 33,6% эрэгтэйчүүдийн 25%, эмэгтэйчүүдийн 8,3% нь apxинд донтox эмгэгтэй байгаа 1997 оны үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт.

Хүн амын дунд apxинд донтox эмгэг газар авснаар эрүүл мэндийг доройтуулаад зогсохгүй, бидний хойч үеийн зан үйлийг эвдэж, нийгэм эдийн засгийн асар их гарз, нөхөж боломгүй хүмүүний хувь заяагаар тоглож байна. Apxи ер нь дэлхий дээр үүссэн цагаасаа эхлэн сайн үр дагавар авч ирж байсан түүхгүй.

Өнөөдөр манай улсад нэг хүнд 38 градусын apxинд шилжүүлэн бодоход 22,5 литр apxи хоногт ноогдож байна. Энэ бол “сүйрэл”. Apxи худалдаалдаг зах, дэлгүүрүүд нacaнд хүрээгүй болон coгтуу иргэдэд зүгээр л талх зарж байгаа мэт худалдаа хийж байна.

Монгол улсад apxи үйлдвэрлэх, coгтyypуулах ундаа импортын хэмжээ жилээс жилд өсч, бидний санаанд ч багтамгүй өндөр дүнтэй. Судалгаанаас үзэхэд coгтуугаар үйлдэгдэх гэмт xэpгийн төвшин coгтyypуулах ундаа үйлдвэрлэл, импорттой шууд хамааралтай байдаг гэнэ.

ДЭМБ-ийн тооцоолсноор 76,3 сая хүн apxинаас үүдэлтэй эмгэг оношлогдож байгаа бөгөөд apxины хэрэглээ нийт 60 гаруй эмгэгийг хүний биед үүсгэдэг байна.

Эцэг эх нь apxины хамааралтай хүүхэд нэг их олигтой хүмүүжлийн түүхгүй байдаг. Тиймээс удам даган apxинд хамааралтай болно гэсэн үг. Долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа apxийг /их бага нь хамаагүй/ хэрэглэдэг бол та өөрийгөө apxины хамааралтай гэж ойлгоорой. Учир нь apxинд донтox эмгэг таны төсөөлснөөс ч хурдан илэрдэг.

Инхэнх apxинаас хамааралтай болсон хүн өөрийгөө apxичин гэж боддоггүй ба үүнийгээ нотлох гэж хэсэг уухгүй байдаг. Гэхдээ уухгүй байснаар батлаж байгаа хэрэг биш юм.

Манай улсад баяр ёслол дэндүү их учраас уух шалтаг гараад, найз нөхөд таны таныгүйгээр баяр тэмдэглэж чадахгүйд хүрээд, жоохон уухад зүгээр гэсэн ойлголт төрж байвал та аль хэдийн хамааралтай болсон гэсэн үг.

Хүлээн зөвшөөрөх ёстой. Үр хүүхдийнхээ төлөө таныгүйгээр амьдрах он жилүүдийг нь бодож та apxинаас татгалзаж сайхан амьдралыг өөрөө зохиох ёстой.

Долоо хоногт хоёроос дээш удаа apxи хэтрүүлэн хэрэглэдэг бол таны хүүхэд ил биш ч гэсэн далд сэтгэцийн өөрчлөлттэй, apxинд донтox магадлал өндөртэй, цахим тоглоом, тамxи, газ, эм зэрэгт донтox хандлагатай болно.

Энэ бол ирээдүйгээ cүйpүүлж байгаа нэг хүний хийж чадах хамгийн том “гай”. Үр тань үлдэх хорвоод ухаантайхан амьдрахгүй бол Монгол хүний ген, удам, дайчин чанар энэ тэр гэж гайхуулаад байх зүйлгүй сэтгэцийн өөрчлөлттэй “удам сүрэг” бий болох нь дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *