1072 хувьцааг өндөр үнээр авна, зарна гэх асуултанд хариулт авав.

Иргэд ногдол ашгаа авахын өмнө үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай. Өнөөгийн байдлаар 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 600,000 гаруй иргэн дансаа нээлгээгүй байгаа хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдэгдлээ.

Фэйсбүүк буюу сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй пэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн xyдал мэдээллүүдийг цацаж байна.

“1072 хувьцааг өндөр үнээр авна, зарна” гэсэн олон зар сошиал орчинд цацагдаж байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох хүртэл зарах, борлуулах боломжгүй. Зарим пэйж, группүүд хандалт, дагагчаа өсгөх зорилгоор иймэрхүү агуулга бүхий хуурамч мэдээлэл, зар нийтэд түгээж байгааг сэрэмжлүүлж байна гэлээ.

Мөн хувьцааны дансыг энэ сарын 20-ноос онлайнаар нээх үйлчилгээ буюу Эрдэнэс тавантолгой компанийн апп дамжуулан 53 брокерын компаниас аль нэгийг сонгон дансаа нээлгэх боломжийг олгож эхлэхээр болсон. Уг апп дансаа нээлгэх бол 5000 төгрөгөөр нээлгэнэ. Хувьцааны данстай иргэд дахин данс нээх шаардлагагүй ба одоо ашиглаж буй арилжааны банкны дансаа хувьцааны данстайгаа холбоход болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *