Нара, Оюунгэрэл нар нэгийгээ үзэж нэхий дээлээ ypaлцаж байна.

Нара: Өнөөдөр МЭХ орж үзлээ. Дарга бүсгүй маань 2-н 2 хувь бизнесээ 100% хаяж орхин байж энэ байгууллагыг тэргүүлэн яваа тэргүүнийхээ олон зовлон бэрхшээлийг тэвчээртэй сонслоо. Хөөрхий их хэцүү байдаг юм байна. Цалин хөлс ч үгүй нийтийн төлөө элдвээр хэлүүлэн барин хичээж явааг нь сонсоод нээрээ өрөвдөм санагдлаа. Гэвч ний нуугүй хэлэхэд дарга маань төлөвшил тиймхэн хүн санагдлаа

Өөрөө бол хүний үг сонсох, хүлээж авах чадамж жаахан тааруу юм уу гэж бодогдлоо. Өөрөө ч “чи гараад намайг тэгж бичих байлгүй” гэж хэлэхийг бодвол өөрийн сул талаа бас мэддэг хүн шиг бн.

Алдаа мадаггүй хүн гэж хаа байхав ээ хөөрхий. Гэхдээ нэгэнт нийтийн төлөө ажиллая сэтгэл зүрх, амьдрал цаг нараа зохицуулая гэж бодсон бол иргэний нийгэмд болон Төрд зүтгэгсдэд гомдоллох эрх байдаггүй юм аа

Бидний хувьд МЭХ-д хувь хүнийхээ зүгээс болон MeTooMongolia Хөдөлгөан ТББ-нхээ зүгээс гишүүн байгууллага болон нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа хийж бүтээх боломж юу бн, хэрхэн яаж гишүүнээр элсдэг тухай, мөн дүрэм журам, бүтэц бүрэлдэхүүн, зорилго зорилт,алсын хараа төлөвлөгөө зэрэгтэй нь танилцаж үйл ажиллагаа бас үзүүлж болдог бол санхүүгийн тайлан зэрэгтэй танилцая гэж зорьж очсон юм

Дүрэм журам болоод бусад мэдэхийг хүссэн маань бол бидэнд тийм амар ирэхгүй зүйл байдаг юм байна. Гэсэн ч бид ил далд элдэв ярьж хутгах биш ил шүүмжилж үйл ажиллагаа санхүү тайлангаа олон нийтэд ил байлгах нь зохистой гэж зөвлөснийг хүлээж авлаа гэнэ.

Дарга маань хэдийгээр одоо май гээд үзүүлэх ажлын тайлан санхүүгийн тайлан хосолсон зүйл байхгүй ч … 2019н онд гэхэд улсаас 200.000.000₮ (гаруй) санхүүжилт авч олон улсын чуулган хийсэн гэнэ

2021н он гэхэд МЭХ-н өмнөх Ерөнхийлөгч асан Удвал гуайн тухай УСК-д Швейцарийн Сангаас 130.000.000₮ мөн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдээс 60.000.000₮ төгрөг босгож кино бүтээлгэж байгаа тухай дурьдлаа. Эмэгтэйчүүдийн холбоо гэх байгууллага ганц манайх биш гэж онцлов. Харин миний зүгээс Монголын Эмэгтэйчүүдийн “ЭЭЖ” нь болсон энэ байгууллагын менежмент зохион байгуулалт үйл ажиллагаа, үр дүн хомс байгааг хэлж л орхилоо

Намайг МЭХ-г авч улмаар улс төрд гарах гарцаа болгох зорилготой гэж харсан гэнэ. Тийм бишээ би МЭХ-тэй мэхгүй зорилгодоо тууштай байгаа. За одоо дарга маань олон нийтийн хандив тусламжаар Налайх дүүрэгт 100н хүүхдийн цэцэрлэг барих ажил зохион байгуулах гэж байгаа гэнэ. Төрийн хийх ажлыг хийх нь илүүц бишүү, түүний оронд охид эмэгтэйчүүддээ тохиолдоод байгаа бодит асуудалд олны хүчийг чиглүүлвэл дээр бишүү гэх санал дэвшүүллээ

Ер нь бол ойлгож байнаа, амаргүй гэдгийг гэвч сэтгээд зорьж чадвал хүрч хүргэж өөрчилж бүтээж чаддаг л

зүйл юм л даа. Их олон зүйл ярьсаан дараа нэг лайваараа ярья даа, бичвэл хэтэрхий их зүйл болох нь

ингэсгээд дуусгая. Ямартаа ч дарга маань одооноос ажилдаа бүр эрчимжиж үйл ажиллагаа данс

тооцоогоо нийтэд ил тод болгох биз ээ

Жич: энэ зурганд би их ууртай байрын гарчээ. Огт тийм зүйл байхгүй шүү. Би харин ч их гайхаж бас

өрөвдөж бас бүр заримдаа инээд хүрсэн шүү. Харин дарга маань яагаад ч юм үе үе их огцом уурлаж

байснаас үзэхэд нийтийн шүүмжлэл авч үзээгүй болоод тэр үү, эсвэл бүх шүүмжлэлийг намайг зохион

бгуулсан гэж үзсэн ч бж мэдэх юмаа

Би ч өөрийгөө их ааштай хүн гэж боддог бсн чинь даргынхаа хажууд бол ёстой аашгүй хүн юм байнөө. Том алаг нүд эргэлдээд чанга дуутай ч гэж жигтэйхэн ер бараг үг хэлүүлэхгүй байрын хүн байна. Гэхдээ хөөрхий эмзэглэсэн бх л дөө ажил албан тушаалд нь санаархсан шулам гэж хараа байлгүй дээ намайг… Өнөөх нь эсрэгээрэ баахан л сэтгэлээсээ ийс бвл дээр ийм бвл зөв гэж зөвлөсөөр гарч ирлэ

Ер нь бол нэг зүйлийг үнэхээр гайхлаа. Бүтэц бүрэлдэхүүн хомс гэсэн хэрнээ хүн гишүүн болъё, бүртгүүлье гэхэд харьяа дүүрэг сум дээрээ оч гэдэг нь их сонирхолтой.Бүртгэл төдийд хачин данхар хүнд сурталтай юм. Тэгснээ бөөн зовлон байдагБүтэц дүрэм нтр нь ил бж болдоггүй, санхүүгийн тайлан бол бүр сорри…

Миний гайхах зөв биздээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *