Чимээгүй жаргалаа эдлэж буй Батзориг: Дуулим хорвоод саяхан мэт санагдана хайрт минь…

Бидний дунд чимээгүйхэн хөдөлмөрлөөд амьдралаа залгуулаад эгэл жирийн явж байгаа залуусын нэгэн төлөөлөл бол Батзориг юм. Тэрээр сайн ханьтай сууж сайхан үр хүүхдүүдтэй болсон хэдий ч түүний амьдрал дардан байсангүй. Учир нь хайрт гэргий нь олон жил онош нь тогтоогдохгүй өвчнөөр өвдөж шaнaлcaн юм

Хайрт ханиа үл мэдэгдэх тэрхүү өвчнөөс caлгаж авах гэж залуу хөдөлмөрийн xvндийг хийж, хүрч болох бүхэл газраар яван үзүүлж чадах бүхнээ шaвxaж байсан билээ. Тэрээр энэ тухайгаа ч цахим хуудаснаа нийтлэж түмэн олондоо мэдүүлсэн юм.

Олон жил тогтоогдоогүй өвчний оношд гарц гаргалаа хэдий олдсон ч түүний эхнэрийн хувьд эмчлэгдэх найдваргүй гэсэн онош сонсож төд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэн тэнгэрийн орноо заларсан билээ.

Хорвоо дээр байж болох хамгийн хэцүү хагацал хэмээх зовлон түүнд тулгарсан ч хайртай үрсийнхээ төлөө хичээж амьдрахаа ханьдаа шүлэглэн сэтгэлийн өргөл өргөжээ

Батзориг:

Дурлалд умбаж байсан бидний гэгээхэн өдөрүүд

Дуулим хорвоод саяхан мэт санагдана хайрт минь…

Дундуур жаргалыг чинь дүүргэнэ ээ гэж чамдаа амлая…

Дэрсхэн үрсдээ би чинийхээ өмнөөс санаа тавьж сайн хүн болгоно итгээрэй…

Дэндүү хайраар энхрийлэн байж өсгөнөө айх хэрэггүй ээ хань минь…

Хайрдаа санаа сэтгэлээн битгий чилээгээрэй хонгор минь…

Хүний орчлонд хамгийн сайн аав байж чадна наддаа итгээрэй…

БИ ЧАМДАА ХАЙРТАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *