Хүн төрлөхтөн шинжлэх ухаанаар бүх зүйлийн утга учрыг тайлах гэж оролддог билээ. Мэдээж шинжлэх ухаан орчин үеийн бүхий л гайхалтай бүтээн байгуулалтын үндэс мөн ч шинжлэх ухаанаар тайлж чадахгүй олон асуулт байдаг. Далд ертөнц, домын шившлэгт итгэдэггүй хүн гэж байхгүй. Эрт дээр үеэс Монгол түмэн минь “Мөнх Тэнгэр”-ээ шүтэж уул ус, урагмал амьтадаа амьд хэмээн хүндлэн дээдлэж ирсэн билээ.
Шинжлэх ухаанаар баталдаггүй ч үеийн үед хийсээр ирсэн ардын уламжлалт дом засал дэлхийн аль ч улс оронд байдаг. Ялангуяа нүүдэлчин Монголчууд бидний дом заслын ухаан гайхамшигтай.
Ингээд та бүхэнд Монгол хүний мэдвэл зохих дом заслын өчүүхэн хэсгээс танилцуулъя.
-Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж домноно.
-Ямар нэгэн хүн загнах гэж байна хэмээн бодвол үсээ зангид.
-Гар дээр үү гарваас улаан утсыг үү гарсан тоогоор зангидаж, нойтон газар булна. Булсан утас илжирч тасармагц үү үгүй болох учиртай.
-Үүг арилгахад борооны дараа үхрийн баасан дээр тогсон усаар угаахад арилна.
-Орон дээр хүн хонохгүй эзгүй байхад хүрвэл хайч, хутга, сүх, мэсийн аль нэгийг тавьж хонуулдаг домтой.
-Хумч авсны дараа ил задгай шууд хаядаггүй усанд хийдэг домтой.
-Аливаа зүйлийг хаях, түлэх гэж байгаа бол үаавал хэлбэрийг нь өөрчилдөг домтой. Үргэлжлэл бий!