ОРОСЫН ХЭВЛЭЛҮҮД: Путин нэр хүндээ У.Хүрэлсүхээр өсгөж МУ-ын Ерөнхийлөгч Кремлийг эзэгнэлээ хэмээж байна.

Цар тахлаас хойш гаднын зочдын өндөр хэмжээний айлчлалд дарагдаагүй Кремль МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны айлчлалаар хөл хөдөлгөөнд дарагдаж ээ. Тэгвэл энэ тухай ОХУ-ын мэдээллийн хэрэгсэл, сошиал болон блог хөтлөгчид дараах мэдээллээр шуугьж байна.

Өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн түүхэнд татвар, шуудан харилцаа гээд асар их зүйлийг бэлэглэсэн их Чингис хааны байгуулсан Монгол улсын ерөнхийлөгчтэй Кремлийн ордны “Екатрина” танхимд уулзлаа.

МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ КРЕМЛИЙГ Э З Э Г Н Э Л Э Э: Коммерсант сонины мэдээлснээр, хоёр жил орчмын хугацаанд энэ танхимд сэтгүүлчдийг оролцуулсан олон нийтийн арга хэмжээ болж байгаагүй гэнэ. “Харин энэ удаад Монголын Ерөнхийлөгч танхимыг э з э г н э л э э” хэмээн Коммерсант сонины тоймч бичжээ.

МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАДААД ХАРИЛЦААНДАА АМАРГҮЙ ХҮН ЮМ: Өмнө нь 2019 оны арван хоёрдугаар сард Сочи хотноо В.Путинтэй хэлэлцээ хийхдээ МУ-ын ерөнхий сайд Хүрэлсүх “Хийн хоолойн” төсөл ганзагалаад буцсан. Одоо МУ-ын ерөнхийлөгч өөрийн улсаар дайран өнгөрөх “Төмөр зам”, “Авто транзит зам”, “Эрчим хүч”, “Цөмийн энерги” гээд томоохон төсөл халааслаад буцаж байна. Гадаад бодлогодоо ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь амаргүй хүн юм.

ПУТИН НЭР ХҮНДЭЭ У.ХҮРЭЛСҮХЭЭР ӨСГӨВ: “Россия 24” шууд эфирээр В.Путины хувьд өөрийгөө “рекламдах”, нэр хүндээс өсгөх аргыг ихээхэн хэрэглэдгийг оросууд болон дэлхий дахин мэднэ. Энэ удаа мөнхийн хөрш Монгол Улсынхаа төрийн тэргүүний айлчлалаар унасан нэр хүндээ өсгөж байна.

Гэх мэтээр урьсан талын мэдээллийн хэрэгслүүдээр МУ-ын ерөнхийлөгчийн талаар мэдээлж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *