Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын багийн эмч Ганчимэг түүнийг алдаршуулъя. БАЯРЛАЛАА гээд ШЭЙP хийгээрэй!!!

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын багийн эмч Ганчимэг. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй түүнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Төрдөө өргөсөн эмчийн ариун тангаргыг Төөрөг заяандаа хууль болгон дээдэлдэг Түмэндээ нүүдэлсэн аюултзовлон ө в ч и н г Төрсөн биеэрээ аврал болгон з а й л у у л д а г

Эй хөөрхий эмч хүний эрхэм нандин чанарыг Энэ хорвоогийн эрдэнийн дээдээр тодруул юу Эй хөөрхий эмч хүний элбэрэл ачтай эрдмийг Эвээлт нарны илч гэрэлтэй эгнүүл юү

Ажиллагаа нь сулдсан арчлан солих эрхтэнийг Арга билгээрээ анагаан шинэчлээд сэргээдэг Архаг шинжтэй аливаа э м г э г з о в л о н г Ардынхаа судар, арга домоор ч эдгээдэг

Эй, хөөрхий эмч хүний эрмэг хатуу зоригийг Эрэлхэг баатрын уужуу ухаантай дүйцүүл юү Эй хөөрхий эмч хүний эрхэм нандин ачлалыг Ээжийн сүү, элбэрэл хайртай нь зүйрлэ юү

Даралт дотор дагалдах элдэв өвчнийг Дарж чагнаад оношлон эдгээж эмчилдэг Даамай зовлон, далдын давхар зовиурыг Даацтай шинжлээд далайцтай шийдлээр анагаадаг

Эй, хөөрхий эмч хүний эрдэм чадлын хүчийг Илбэрэлт бурхадын ид шидтэй дүйцүүл юү Эй, хөөрхий эмч хүний алдар гавьяаг мөнхжүүлж Эгшиглэн хуурайлж, зулуйдаа залбиран дууль юу…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *