Олз омог, аз жаргал дууддаг алтан өндөгтэй могой лaйk дараад дараах шившлэгийг хэлээрэй.

Хүн юу бодно түүнийгээ л хүртдэг. Өнөөдөр танд амьдрал хэцүү санагдаж байвал сайхан зүйлийн тухай бод. Хичнээн хэцүү байсан ч аз жаргалыг өөртөө бий болго, сайхан зүйл бод, сайхан зүйл ярь. Аз жаргалтай байснаар та улас л аз жаргалтай болох болно. Сэтгэлээ үргэлж өөд нь татаж аз жаргалыг мэдэр.

“Би бол энэ дэлхийн хамгийн жаргалтай, хамгийн баян хүн. Энэ дэлхийн хүн бүр аз жаргалтай, эрүүл энх, энх тайван амьдарч байгаад маш их талархаж байна.” хэмээн өглөө бүр сэрээд, орой унтахынхаа өмнө чин сэтгэлээсээ хэлж байгаарай.

Говьд бороо орж байгаад зогссоны дараа могойнууд ташуур хаячихсан мэт эв эгцхэн болоод хэвтэж байдаг. Солонго татахыг харж байгаа юм уу гэмээр. Нарлаж буй царай нь тэр юм байлгүй.

Ургаж байгаа наран доогуур харахад нүх болгоны аман дээр могой хэвтсэн нь борооны ус тогтсон юм шиг гялтайж харагддаг гэж эмэг ээж минь ярьдаг байв. Багадаа би хад бутан дунд хурга хариулж яваад юм юмыг шагайж хардаг, сонирхдог байжээ. Хүүхдийн саваагүй зангийнх биз. Нэг удаа нисэх онгоцны өрөөсөн далавч шиг тэнгэр өөд гозойсон том хадны доогуур орсон нүх хонгилыг шагайж харж яваад толгойн үс зарсхийж билээ.

Хадны хонгилд олон могой цуглажээ. Цагаан сарын бooв өрчихсөн юм шиг харагдлаа. Түүнээс хойш би элдэв агуй хонгил руу харах гэж дурладаггүй болсон. Харин морьтой явж байхад бут сондуул шүжигнүүлээд том могой шургахад морь үргээд байдаг.

Бас 1930-аад онд анчин Лүүсэр гэдэг хүн Хөнжлийн уулын баруун хойно байдаг Мүүлэнгийн цавд сууж байтал чөдөртэй морь нь нэг жалганы зүгээс хүчтэй соролтод татагдаад байх шиг санагдахаар нь ажиглавал нэг шавар хонгилоос тэмээнийхээс дутуугүй нүдтэй том могой амаа ангайчихсан харагдахыг үзээд сандрахдаа буудаж орхисон юм байна. Дараа жил нь тэр шавар нүхнээс их тос урсаж эвгүй үнэр гараад байсан гэжээ. Энэ бол хүмүүсийн ам дамжсан яриа. Гэхдээ газар усны нэр, байрлал, нутгийн хүмүүсийн нэр хаяг тохирч байгаа нь сонин.

Баруун булгаас холддоггүй улсын аварга малчин Түмэндэлгэрийн Чимидийн гадаа 1970-аад оны дундуур нэг том могой хүрч очсон тухай яриа байдгийг дуулаад сураг тавьсаар 2002 оны дөрөвдүгээр сард Дундговь дээр ирэхэд нь уулзаж ярилцлаа. “Тэр зун манайх Шандны улаан овоонд байв. Баруун талдаа гүү зэллээстэй. Цаана нь нэг мухар эрэгтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *