Данийн судлаачид 20-50 насны 50 хүнийг 4 группт хувааж 6 сарын турш өдөр болгон:
A – групп 1 литр кола B – групп 1 литр сүү C – групп 1 литр кола zero D – групп 1 литр ус тус тус уулгажээ.
Үр дүнд нь өдөр бүр 1 литр кола yyсан группийн хүмүүсд шинжилгээ хийхэд элэгний өөхлөлт бусад групптэй харьцуулвал 143% ихэссэн байсан ба цусан дахь Триглицерид өөхний хэмжээ 32% ихэссэн, нийт Холестериний хэмжээ 11% ихэссэн байдалтай байжээ. Учир нь энгийн кола маш их сахарын агууламжтай байдаг.

Харин бусад группүүдийн үр дүн дотор өөхлөлтгүй гарсан ч Данийн судлаачид Кола zero буюу чихэр орлуулагч орсон ундааг дотор өөхлөлтөөс тусдаа эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэсэнгүй. Ямар ч байсан Коланд нугасгүй хүмүүсд хандаж хэлэхэд энгийн Кола-ны оронд Кола Zero ууж байх нь эрүүл мэндийн хувьд харьцангуй сөрөг нөлөө багатай шүү гэж зөвлөе.