“Домог IZ” койн төслөө цуцлаж Б.Түшигт “ялагдлаа”

“Домог IZ” Б.Түшигт “ялагдлаа”

“Ноён IZ”, “Домог IZ” нэрээр нь хүмүүс илүү сайн мэдэх Гантогтохын Ирээдүй нэрийн койноо гаргахаар төлөвлөж байсан билээ. Нийт 25 тэрбум төгрөг төвлөрүүлж, үндэсний хэмжээний дотоодын сүлжээ байгуулан, Монгол Улсаа төлбөрийн нэгдсэн системтэй болгох том амбицтай байсан тэрбээр урьдчилсан захиалгаа эхлүүлж, иргэдийн мөнгийг хувийн дансандаа байрлуулж байсан юм

Г эвч “Домог IZ” төслөө цуцлажээ. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн шалтгааны нэг нь Youtuber Б.Түшиг. 521.000 дагагчтай цахим хуудастай Б.Түшиг “Домог IZ”-ийн талаар баримт дэлгэн, хэдэн хэдэн цуврал бичлэг хийсэн юм. Тэгэхдээ “Гадаадад нэг том компанид ажилладаг, их хэмжээний цалин авдаг” гэж IZ хүмүүст итгүүлдэг. Гэхдээ түүний орлогын гол эх үүсвэр нь мөрийтэй тоглоом

Хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулж, “мөнгө хүүлдэг” гэсэн юм. Б.Ирээдүй “Улаан бал”-д ярилцлага өгөн, үүнд нь хариулт өгсөн билээ. Гэвч энэ бүхний эцэст “Домог IZ” Б.Түшигт “ялагдчих” шиг боллоо

Б.Ирээдүй энэ талаар цахим хуудсандаа “IZC ICO дүн бидний Soft сap буюу төсөл хэрэгжих боломжтой хамгийн доод дүн 25 тэрбум төгрөгт хүрээгүй тул бид амласан ёсоор цугласан мөнгийг анх орж ирсэн данснуудад буцаан илгээх болно

Биднийг эхнээс нь эхлээд дэмжиж итгэж байсан хэрэглэгчид маш их байгаа бөгөөд тэдгээр хэрэглэгчдийг хохироохгүй байх үүднээс бид одоогийн байдлаар үндсэн вебсайтаар дамжуулан хэрэглэгчдээс “IZC токеноо мөнгө болгон татах уу”, эсвэл “токеноо HODL хийх үү” гэсэн санал асуулга явуулж байна. Хэрэв төслийг дэмжих мөнгөн дүн хангалттай хэмжээнд хүрвэл бид тухайн хэрэглэгчдийн токеныг хэвээр нь үлдээж 2 дахь зах зээлд гаргах тал дээр ажиллаж эхлэн үлдсэн хэрэглэгчдийн мөнгийг буцаан шилжүүлэх ажлыг гүйцэлдүүлэх юм” гэжээ

Мөнгө таталт нээгдсэнээс хойш нийт 594,535,706 төгрөгийн шилжүүлэг буцаан оруулжээ. Хэрэв төсөл үргэлжлэхийг дэмжих хэрэглэгчдийн мөнгөний хэмжээ хангалттай дүнд хүрэхгүй байвал бид үлдсэн баланстай хэрэглэгчдийн мөнгө болон IZC худалдан авсан 13393 хэрэглэгчийн нийт 19,465,812,951 төгрөгийг буцаан оруулах болно

Ирэх долоо хоногийн Даваа гаригт буюу 12 сарын 13 өдрөөс бид Хаан Банктай хамтран ажиллаж

хэрэглэгчдийн мөнгийг алдалгүй хариуцлагатай оруулж эхлэх болно. Энэ хугацаанд бид нийт цугласан

20,431,263,292 төгрөгөөс огт зарлага гаргаагүй гэдгийг нүүр бардам хэлэхэд таатай байна. Мөн мэдээж

шимтгэлийн зардлыг бид өөрсдөө гаргах болно. Баярлалаа” гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *