А.Түмэнөлзий: Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ гэхдээ хайр асгаруулж…

Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий. Тэрээр нөхрөөсөө сaлсан бөгөөд ганц бие хүчирхэг ээжүүдийн нэг билээ. Тэрбээр нөхөртэйгөө анх фэйсбүүкээр танилцаж байсан гэдэг. Чамгүй олон жилийг хамт үдсэн нөхрөөсөө салсан ч амьдралд гудайхгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа зарлаж байсан дуучин бүсгүй одоогоор гэр бүл зохиогоогүй.

Охиныхоо төрсөн өдрөөр тэрээр, Цаг хугацаа маш хурдан юм.Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ гэхдээ хайр асгаруулж инээд цацрааж энэ хорвоогийн хамгийн их жаргалыг мэдрүүлдэг болхоор эмэгтэй хүн ээж хүн бүр их хүчтэй байдаг биз. Охиноо хүүхэд гаргахаар нь ээж нь бүүр л их жаргалтай эмээ болно доо хэмээжээ.

Охин нь энэ жил сургуулийн сурагч болсон билээ. Ингээд Дуучин А.Түмэн-Өлзийгийн өмнө нийтлэгдэж байсан нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэе: Ижий зөн, Цэцэгчний хүсэл гээд таны дуулсан дуунууд энэ зуны нийтийн дууны хитүүдийг тэргүүлэх шиг боллоо. Дуучин А.Түмэн-Өлзийн уран бүтээлийн олз омог их байгаа байх? Дуучид ер нь зун болохоор амарчихдаг. Би ч гэсэн ерөнхийдөө амарч өнгөрөөлөө.

Тэгэхдээ зүгээр суухыг хүссэнгүй. Эрдэнэбатын хөгжим, Лхамноржмаагийн шүлэг Ижий зөн дууг ээждээ зориулж дууллаа. Элсэн тасархайд очиж клипээ хийлээ. Зүгээр нэг студид ч юмуу хээр талд очиж авахыг хүсээгүй.

Цонжин болдогийн наана 13–р зуун цогцолборт очиж зарим хэсгийнх нь зургийг авсан. Ер нь шинэ өнгө аясыг харуулах гэж их хичээсэн шүү. Бие даасан Хайр ирнэ цомгоо бас гаргалаа. Хайр дурлал, аав ээжийн элбэрэл хайрын сэдэвт 13 дуу багтсан. Яг одоо бол бас нэг клипнийхээ зурганд ханцуй шамлан орчихоод явж байна.

Зуныг гайхалтай үр ашигтай өнгөрүүлсэн байна. Ингэхэд нэг хэсэг нийтийн дуу хүч түрэн давалгаалж байгаад унтаа байдалд орчихлоо. Энэ дунд дуучин А.Түмэн- Өлзий ямар шинэчлэл хийж байна? -Би өөрийгөө зохиолын дуучин гэж хэлэхгүй. Болж өгвөл мэргэжлийн зиндаатай, надаас ур чадвар шаардсан дуу дуулахыг хичээдэг. Нэг хэсэг С.Жавхалан Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаа, Д.Хишигбаяр Р.Дэлгэрмаа гээд нэг үеийнхэн нэр хүндтэйгээр гарч ирж байсан шүү.

Цаг хугацаа өнгөрөх хэрээр аливаа зүйл хөгжиж, урагшилж байдаг жамтай. Энэ хууль л нийтийн дууны э.р.чтэй х.ө.гжлийн дараах энэ үеийг авчирсан байх гэж бодож байна. Сонсогчид одоо илүү мэргэжлийн, ур чадвар шаардсан дууг илүүд үздэг болсон нь анзаарагдаж байна. Энэ дундуур дуулсан болгон их м.ө.нгө олчих юм шиг өнгөц бодолтой дуучдаас чанартай, чанаргүй олон дуу гарч байна.

Харин чанартай бүтээл шигшигдээд үлдэнэ гэж боддог. Миний хувьд дандаа шинэлэг зүйл рүү тэмүүлж, мэргэжлийн чанартай бүтээл гаргахыг зорьдог.

Үнэхээр ч таны нийтийн болон уртын дуунд оруулж ирсэн мэргэжлийн өнгө аяс тань мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ авдаг. Цаашдын уран бүтээлийн чиг хандлагаа ингэж тодорхойлж байгаа юу? Уртын дуу бол Монголын сонгодог урлаг. Энэ нэрэн дор маш том ертөнц явдаг. Миний хувьд нэгэнт уртын дуучнаар төгссөнийнх хэзээ ч орхихгүй. Уртын дуундаа их хайртай. Саяхан Японы телевизээс Монголын үндэсний гэсэн урлаг болгоноор телевизийн бичлэг хийгээд явсан. Би уртын дуугаа дуулж бичлэгт нь орлоо.

Удахгүй дэлхий даяар цацагдах юм билээ. Залуу уран бүтээлчийн хувьд ихэд бэлгэшээж, надад тохиолдсон том аз завшаан гэж бодож байгаа. Уртын дуугаараа дагнасан цомог гаргахаар төлөвлөж байнаа. Бодож төлөвлөсөн юм их байна.

Дуучин болох нь таны багын мөрөөдөл байв уу? Тэгэлгүй яахав. Бага байхад томчууд чихэр жимс өгч их дуулуулна. Амттанд дурладаг балчир хүүхдийн л зан биз, дуулж гарна. Ээж маань их сайхан дуулдаг, урлаг, уран сайхны өндөр мэдрэмжтэй хүн. Ээжийнхээ тэр авьяасыг өвлөсөн юм болов уу.

Андуураагүй бол Даяарын амгалан дуу тань Морин хуур наадмаас шагнал авч, та оюутан байхдаа олонд танигдаж байсан санагдана? Та андуурсангүй. Морин хуур наадмын 2 удаагийн тэргүүн байрын шагналт хөгжмийн зохиолч Эрдэнэбат ах, Хоёулаа Морин хуур наадамд орно гээд энэ дуугаа надад өгсөн.

Дуулахад маш х.э.цүү байсан. Мэдэхгүй, чадахгүй зүйлүүд их гарч байсан. Дуучны хувьд их чадвар шаардсан бүтээл. Энэ дуугаар хөгжмийн зохиолч маань Морин хуур наадмаас шилдэг хөгжмийн зохиолч гэсэн шагналыг авч байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *