“Ертөнцийн Мисс 2021”-ийн ялагчаар Энэтхэгийн мисс шалгарлаа.

Израйлийн нийслэл Элиат хотод болсон “Ертөнцийн Мисс 2021” тэмцээний ялагчаар Энэтхэгийн 21 настай Харнааз Сандху 79 орны оролцогчдоос тэргүүлэн шалгарлаа. Түүнд өмнөх оны “Ертөнцийн Мисс” болох Мексикийн Адреа Меза титмийг шилжүүлэн өгсөн бөгөөд Парагвайн Надиа Феррейра нэгдүгээр байрт, Өмнөд Африкийн Лалела Мсвана хоёрдугаар байрт тус тус шалгарчээ.

Сүүлчийн шатны шалгаруулалтын үеэр нийт оролцогчдоос “Яг одоо үзэж буй, дарамт шахалтад орсон залуу охид, бүсгүйчүүдэд зовлонг хэрхэн давах талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?” гэж асуужээ. Сандху “Гарч ирээд, өөрийнхөө төлөө дуугар. Учир нь чи өөрийнхөө амьдралын удирдагч” хэмээн хариулжээ.

70 дахь удаагийн “Ертөнцийн Мисс” тэмцээн 2020 оны тавдугаар сард цар тахал гарсантай холбогдуулан хойшлон, энэ жил зохиогдсон бөгөөд Сандху Энэтхэгээс титэм хүртсэн гурав дахь эмэгтэй болжээ.

Харнааз жүжиглэх, дуулах, бүжиглэх, йог хийх, усанд сэлэх, морь унах, хоол хийх дуртай. Тэрбээр Энэтхэгийн 2021 оны “Ертөнцийн Мисс”-д шалгарахаасаа өмнө “Times” сэтгүүлийн шинэхэн нүүр царай болсон “Чандигарх 2017”-гийн мисс байв. Мөн 2018 онд “Энэтхэгийн мисс”, шинээр гарч ирж буй “Оддын аварга” цол хүртэж, дараа нь 2019 оны “Энэтхэгийн Пенжаб мисс” болсон байна. Энэтхэгийн “Фемина мисс”-т шалгарч чадаагүй Харнааз 2021 оны есдүгээр сарын 30-нд Мумбайд болсон “Miss Diva 2021” тэмцээнд Чандигархыг төлөөлөн Энэтхэгийн “Miss Universe 2021”-д нэр дэвшиж, ялалт байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *