Б.Бат-Эрдэнэ: Замын-Үүдийн хил дээр “Машиныг чинь урдуур оруулж өгнө” гээд жолооч нараас 6 сая төгрөгийг авлигал авсан нь тогтоогдсон.

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас /ШӨХТГ/ хоёр ажлын хэсэг гарч хилийн боомт орчмын ачаа тээврийн үнийн хөөрөгдлийг шалгасан.

Шалгалтын дүн гарсан бөгөөд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээврийн үнэ хөөрөгдөж 20.000.000-26.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн нь нотлогдсон найман жолооч, гурван компанид зөрчлийн хэрэг нээсэн юм.

Сүүлийн саруудад экспортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд буй. Тэр дундаа өргөн хэрэглээний хүнсний үнэ маш эрчимтэй өссөн. Энэ нь тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой байсан гэх мэдээлэл бий

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Замын-Үүдэд ажиллах үеэрээ “Тээврийн хэрэгсэл, бараа таваарыг хилээр нэвтрүүлэх ажилд хил, гаалийн ажилтнууд оролцож жолооч нараас авлигал авдаг. Энэ нь тээврийн үнэ цаашлаад Монгол улсад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна” гэж байсан билээ.

Тэгвэл хил, гаалийн ажилтнууд тээвэрчдээс авлигал авч үнэ хөөрөгдсөн нь ШӨХТГ-ын дээрх шалгалтаар тогтоогджээ. Бид уг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *