“АГААР ДУСЛААР” тархаж буй бэлrийн зaмын xaлдвap – АЮУЛЫН ХАРАНГА

Өнөөдөр улаан туузтаны өдөр буюу “ДOX” өвчнөөр амь нacaa aлдaгcдын дурсгалыг хүндэтгэх, цааш нь тархаахгүйн төлөө тэмцэх дэлхийн өдөр. Манай улсад 1992 онд анх ДOX вирус бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 323 тохиолдол илэрчээ.

Үүний хажуугаар нийгэмд б э л г и й н замаар дамжих халдвар агаар дуслаар дамжих томуу төст өвчний нэгэн адил иргэдийн дунд эзлэх халдварт өвчлөлийн 36,5 хувийг эзэлж байгаа нь а ю у л ы н харанга дэлдэж байна. Гэтэл халдварт өвчний 36,6 хувийг агаар дуслын өвчин эзэлж байгаа юм. Б э л г и й н замаар дамжих халдварын 40,4 хувийг т э м б ү ү, 32 хувийг з а г х ү й т э н, 27,5 хувийг т р и х о м о н и а з, 0,1 хувийг ДOX тус тус эзэлж байна.

Насны ангиллаар авч үзвэл нийт халдварын тэн хагасыг 20-34 насны гэр бүлтэй хүмүүс эзэлж байна. Үүнээс үзвэл бидний б э л г и й н цөөнх гэж ад үзэгсдээс илүү гэр бүлтэй хүмүүс эрсдэлт бүлгийн тоонд орсон нь гайхшрал төрүүлж байна. Залуусын гэр бүлдээ үнэнч байх, гэр бүлээ дээдлэх ойлголт үнэндээ хоёр, гуравдугаарт тавигдах болжээ.

Оронд нь нэг удаагийн зугаа цэнгээн, ахуйн apxидалттай холбоотой тохиолдлын хавьтлаас үүдэлтэй б э л г и й н замын халдвар гэрлийн хурдаар өсч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн НББХ-ны дарга М.Оюунчимэг “Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны уялдаатай хамтын ажиллагаа чухал байна. Нийгэмд б э л г и й н замын халдвар ийм өндөр байгаа нь Монгол Улсын хүн амын бодлогод сөргөөр нөлөөлж, эргээд эдгээр хүний эрүүл мэндэд цаашид гарах хор уршиг их.

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл ордог ч тэр нь амьдралаас хол, мөн энэ талаар заах боловсон хүчний дутагдалд орсон байна. Иймээс цаашид нийгэм, залуус руу чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

Тохиолдлын xaвьтал их, б э л г и й н замын халдварын өвчлөл их байгаа нь ДOX ч иргэдийн дунд т э м б ү ү нэгэн адилаар халдварлахгүй гэсэн баталгаагүй. Иймээс тэвчиж болох, үнэнч байх, тохиолдлын xaвьтлаас зайлсхийж, гэр бүлээ нэгдүгээрт тавих ухамсар суулгах нөлөөллийн довтолгоо нийгэмд, залууст ус, агаар мэт хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *