“КОВИД”-19-ийн шинэ төрлийн мутаци гарсан тул хатуу хал хорио тогтоохыг иргэн та дэмжих үү? САНАЛ АСУУЛГА

УОК өнөөдөр яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Шадар сайд С.Амарсайхан: Эрдэмтэд шинэ хувилбар омикроныг судалж эхэлсэн ба эцсийн байдлаарх судалгааны дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

  • Халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
  • Харин өөрийн улсын иргэдээ /өөрийнх нь зардлаар/ тусгаарлалтад 10 хоног байлгах
  • Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчийг 14 хоног тусгаарлана
  • Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна
  • Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлагдана.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Шинэ хувилбар нь вакцины идэвхийг сулруулах магадлалтай байгаа ба халдвар тархах чадвар нь дельта хувилбараас хэд дахин илүү бaйна. Бид одоогоор ажиглалтын байдалд байна.

Хэрэв мутицид орсон шинэ хувилбар орж ирвэл бид бүүстер тундаа идэвхтэй хамрагдсан байх шаардлагатай байгаа юм. Мөн онцын шаардлагагүй бол гадаадад зорчихгүй байхыг уриалж байна.

Дельта вирусний нууц үеийн хугацаа 3-5 буюу дунджаар 3, 5 хоног байдаг. Одоо тусгаарлагдах иргэдээс 3 болон 6 дахь өдөрт шинжилгээ авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *