М.Оюунчимэгийн хүү Б.Цэлмэгийг хаяж, С.Идэрмаатай романс үүсгэв үү.

“АПУ” компанийн толгой босс Г.Батхүү агсан М.Оюунчимэгтэй ураг барилдах байна гэж хэдхэн жилийн өмнө шуугиан тарьж байлаа. Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнтэй саяхныг хүртэл үерхэж байсан ч хоёр тийш болсон сурагтай. Б.Цэлмэг НАМЗХ-д элсэж, улс төрийн карьер хөөхийн хажуугаар өөрийн нэртэй салон байгуулж, бизнесээ өргөжүүлж яваа

Харин Б.Энхмөрөн гадаадад их сургууль төгсөн ирсэн даруйдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон.

Гэвч олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээсний эцэст өөрийн хүсэлтээр уг албан тушаалаасаа татгалзсан. Улстөрчийн хүүхдүүд хоёул улс төрийн чамгүй мэдлэгтэй, карьер өндөртэй, зэрэг зиндаагаараа ч адилхан улс.

Гэвч олон жил үерхсэний эцэст салсан нь С.Идэрмаатай холбоотой гэх.

“Voice of Mongolia” шоунд оролцож, жүжигчин Г.Ундармаатай хамтран жүжгэнд тоглож, дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээгээд амжсан хөөрхөн бүсгүйг крашлах эрчүүд олон бий. Жүжигчний карьераа ид цэцэглүүлж яваа С.Идэрмаа эцэст нь улстөрчийн хүүтэй романс үүсгэж эхлэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *