Домог IZ: Бид нар зүгээр урдах ажилаараа аймар шaaнa.

Олон түмнээ Домог, Ноён IZ хэмээх нэрээр танигдсан Г.Ирээдэй нь Монгол доо томоохон төсөл эхлүүлэхээр сэтгэл шулуудсан билээ. Харин түүний хийж байгаа алхам бүр нь түүний өрсөлдөгчидөд таалагдсангүй бололтой. Бүх зүйл нь шинэлэг, шилэн, хийж байгаа төсөл болох Үндэсний Олон Нийтийн Сүлжээ, Үндэсний Дата Центер нь Монголчуудад хамгийн их үр өгөөжтэй байх төсөл юм.

Гарт баригдаж нүдэнд харагдах иймэрхүү төсөл одоогоор Монголд тун цөөхөн байгаа билээ. Тэрбээр өөрийн цахим хаягаар хийсэн шууд ярилцага даа ихэд бухимдсан байгаа нь харагдав. Хийж байгаа зүйлийнх нь эcpэг төлбөртэй нэвтрүүлэг, троллууд ихээр давших болсонд бухамджээ.

Домог IZ: Пиcда тэгээд нэг лaлpын зангуудаа гаргацагаад байх юм. Тэгээд лалapтвал би ч гэсэн лалapтаж чадна шдээ. Лалpын лалpын арга мэднэ шд. Тийм нөхцөл байдалд би хэзээ ч хүрэхгүй гээд би хичээгээд байгаа байхгүй юу! Тэрбээр зүгээр хамтдаа хөгжөе гэх ганц л зүйл хэлж байгаа юм. Нэг амьтай байж нэгнийхээ бөгcийг yxах хэрэггүй гэдгийг хэлэв.

Ийнхүү Ирээдүй цөөхөн хэдэн нулимс дуслуулан лайвынхаа төгсгөлд IZC бол сайхан мэдээ. Тэгээд xapаал идcэн худалдагдаад мөнгөндөө зapaгдаад амpyyгаа мөнгө хийлгээд тэр төлбөртэй мэдээгээ шаагaapaй заюу. Бид нар зүгээр урдах ажилаараа аймар шaaнa гэв.

Та бүхэнд түүний ЭГҮҮР.МН-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр яг юу хийх гэж байгаа вэ? IZC ба бусад…

-Монголд хүн бүхэн шахам койн гаргаж байна. Удахгүй нэрийн койноо та гаргах гэж байгаа. Койн гаргах хэмжээний хангалттай туршлага танд бий юү?

Би Монголын анхдагчдын нэг нь. Биткойн аваад, зардаг, койн ярьдаг байсан анхны хүмүүсийн нэг нь, би. Энэ сэдвийг анх гаргаж ирсэн. Өөр мундаг хүмүүс гараад ирэхээр нь би ярихаа больчихсон. Тэгээд мартагдчихсан юм шиг байгаа юм.

Койн бол өөрсдийн блокчэйн дээр үүсгэсэн юмыг ярина. Манайх бусдын блокчэйн дээр үүсгэсэн token байхгүй юу. Аймар мундаг төслүүд гараад байхаар нь би анхандаа сонирхоогүй. За, манай залуус мундаг байна гээд хоёр, гурван сар харлаа. Гэтэл нөгөө хүмүүс чинь байдаггүй.

Одоо криптовальютын салбар унаж байна. Энэ салбарыг аврах, манлайлахын тулд би орж ирлээ. Тэгээд энэ төслөө эхлүүлэн, нэрийн койноо гаргахаар ажиллаж байна. Манайх энэ салбарын мэргэжлийн компани, бэлтгэгдсэн хамт олонтой. Өмнө нь юмнуудаа хийж байсан. Манайх нэг л толгойтой, тэр нь би. Хариуцлагаа хар толгойгоороо би үүрнэ. Койн маань цаашид үндэсний олон нийтийн сүлжээ, төлбөрийн системд ашиглагдаад явна. Манай гурван платформын үйлчилгээг өөрсдийн койноороо зах зээлд нийлүүлнэ.

-Энэ төслөөрөө дамжуулан үндэсний олон нийтийн сүлжээ байгуулна гэсэн. Хэрхэн хийхээр төлөвлөв?

Үүнийг би хийх гээд 10 жил чадаагүй ажил л даа. Үндэсний олон нийтийн сүлжээ, нэгдсэн төлбөрийн системийг бий болгоно. Өмнө нь яагаад болоогүй вэ гэвэл, гурван ч удаа хэрэгжүүлэх гэж оролдсон. Тухайн үед маш амжилттай байсан ч ачааллаа дийлэхгүй хаагдаад байв. Одоо койны төслөөрөө дамжуулан хүмүүст танилцуулаад, хэрвээ надад итгэж, хөрөнгө оруулвал түүгээр нь үндэсний хэмжээний олон нийтийн сүлжээ үүсгэнэ. Үүнийг хийх хүсэл, тэмүүлэл надад үнэхээр их байна.

Би өдөрт нэг хадаас үйлдвэрлэдэг байлаа гэж бодъё. Тэрийг хийж чаддагаа би мэднэ. 10 хадаас хийдэг болъё гэвэл надад хүн хүч, тоног төхөөрөмж хэрэгтэй. Хүмүүсээс тэр хөрөнгө оруулалтын тодорхой хувийг босгоод, 10 хадаас хийдэг болчихъё, ашгийнхаа тодорхой хувийг ноогдол ашиг хэлбэрээр хүмүүст өгчихье гэж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдлаа хангасан, үндэстэн дамнасан сүлжээтэй болчихвол хэчнээн сайхан бэ.

-Дата центрээ Дархан-Уулд байгуулахаар төлөвлөсөн гэж дуулсан. Үнэн үү?

Үнээн. Дархан хот хамгийн сайн сонголт болчихоод байгаа. Нэгдүгээрт, газар хөдлөлтийн аюул бага. Хоёрдугаарт, Дархан хот дэд бүтцийнхээ 35-хан хувийг ашигладаг. Монголын интернет сүлжээний гол цөм нь Дарханаар дайрдаг юм билээ. Тэнд IT-гийн бүх шилдэг залуусыг цуглуулан, дата центр байгуулж, үндэсний олон нийтийн сүлжээгээ тавина. Үүний хөрөнгө оруулагч нь ард түмэн. Тэндээс ноогдол ашиг өгдөг байя, гадаадаас мөнгө татъя. Тийм л зорилготой.

Монголчууд фэйсбүүк, твиттер хэрэглээд дадчихсан, амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон. Ийм сүлжээ байгуулах шаардлага бий эсэхэд зарим хүн эргэлзэж байгаа учраас байхгүй байгаа юм. Ийм том төсөл хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалт хийх хүн, байгууллага байхгүй учраас бид олон нийтийн сүлжээгүй байгаа юм.

Үндэсний олон нийтийн сүлжээний төлбөрийн системийн зорилго нь юу вэ гэвэл, нэг хүн нэг л хаягтай байна. Хуурамч хаяг, тролл байх боломжгүй болгоно. Өнөөдөр бид фэйсбүүк дээр хуурамч мэдээллийг хянаж чадахгүй байгаа. “Тэр дуучин тэгжээ” гээд худал мэдээлэл тарахад нийтээрээ үнэн гээд итгэчихдэг. Хуурамч, худал мэдээллийн аюулгүй байдлыг хангах чухал байгаа. Үндэстэн бүхэнд олон нийтийн сүлжээ бий.

–Одоо байгаа хуурамч хаягнууд гэх мэт асуудлыг яаж цэгцлэх вэ. Хууль, эрх зүйн талаасаа хэрхэн хяналт тавьж, зохицуулах вэ?

Иргэд “E Mongolia” системээр бүртгүүлнэ. Нэг хүн нэг л хаягтай, нэг албан байгууллага нэг л цахим хуудастай байна. Бүх юм цорын ганц. Бид эхний жилдээ 100 хүн ажиллуулна. Аймар том хариуцлага. Төрийн хараа хяналт орох эрсдэлээс бид хамгаална. Тэгэх үндсэн давуу тал нь блокчэйн.

Иргэд дэлгүүрээс юм аваад банкнуудын аппликэйшнээр тооцоогоо хийдэг. Ирээдүйд зөвхөн манайхыг ашигладаг болно гэсэн том амбиц бидэнд бий.

–Та бүхний байгуулсан олон нийтийн сүлжээнээс иргэдийн хувийн мэдээлэл алдагдахгүй байх баталгаа бий юү?

Энэ хорвоо дэлхий дээр төгс систем гэж байхгүй. Фэйсбүүк хүртэл нууцлалаа алдчихлаа. Монголбанк xакеpдуулаад, зээлийн мэдээллийн сангаа алдчих шиг боллоо. Бид иргэдийн мэдээллийг блокчэйн системээр хадгалж, хамгаалах зорилготой. Дахиад хэлэхэд төгс систем гэж байхгүй. Бид төгс байлгахын төлөө бүх талын арга хэмжээг авна, сайн хичээнэ.

Бидэнд нэг сонин арга бий. Хэрэглэгчдийн тал мэдээллийг л сервер дээрээ хадгална. Задарсан, алдагдсан тохиолдолд хэнд ч хэрэггүй, ашиглах боломжгүй мэдээлэл гэсэн үг. Дансны дугаар, утасны дугаарын тал нь байхгүй бол хүн ашиглаж чадахгүй. Яг үүнтэй адил. Бусад орнууд ямар арга хэрэглэж байна вэ гэвэл, хэрэглэгчдийн мэдээллийг цаасан хэлбэрээр хадгалж, архивлаж байна. Тэр арга, туршлагыг ашиглана.

-Энэ талаар харьяа яам, байгууллагуудтай уулзаж, зөвлөлдсөн үү?

-Санамж бичиг байгуулсан. Яамдаас ирдэг хариулт нь “Бид дэмжинэ. Гэхдээ санхүүгээр дэмжих боломжгүй” гэдэг. Улс, харьяа яам дэмжих нь тодорхой, бид санхүүгээ гаргая. Энэ төсөл амжилттай болох нь ойлгомжтой. Өөртөө итгэлтэй байна. “Ялна эсвэл сурна” гэж би өөртөө хэлэх дуртай. Одоо ялахаас өөр сонголт надад байхгүй. Би өнөөдөр үxcэн ч энэ төсөл үргэлжилнэ. Хангалттай хүний нөөц манайд бий.

Би нээрэн төсөл эхлүүлэхдээ гэрээслэл бичдэг. “Намайг үxэxэд энэ бизнес гурван жил үргэлжилнэ” гэсэн утгатай гэрээслэл бичин, төсвийг нь гаргадаг. Зэвүүн гэрээ хийсэн байгаа биз.

-Энэ төсөлдөө ч мөн гэрээслэл бичсэн үү?

-Тэгсэн. Хамгийн удаандаа тав, хурдандаа гурван жилийн хугацаанд үндэстэн дамнасан сүлжээ байгуулна, нутагшуулна. Яаж ч бодсон мөнгөөр “зoднo” шүү дээ. Энд нэг давуу тал бий. Үүнийг “Ноён IZ”-гийн, Ирээдүйгийн төсөл гэж хэн ч харахгүй. Үндэсний хэмжээний төсөл.

Хүүгийнхээ нэрээр Нэгүн гэж нэрлэсэн. Анхдагч, тэргүүлэгч нь, ар, өвөр монголчуудыг нэгтгэгч нь байгаасай гэж бодсондоо ингэж нэрлэсэн юм. Ирээдүйд хувьцаат компани болгон өргөжүүлж, бүгдийг нь базах амбицтай байна. Чадах хүн нь би л юм билээ, манайх л юм билээ, угаасаа. Энэ угаасаа амжилттай болно, асуудал байхгүй. Хэдэн жилийн дараа “Чадчихлаа” гээд чамд дахиад ярилцлага өгөөд сууна аа (инээв).

-Иргэд койн авах гээд олноор шуурч байна. Хадгаламж зээлийн хоршооны гашуун түүх давтагдах эрсдэл бий. Энэ зах зээлийн ирээдүй, эрсдэлийг та хэрхэн харж байна вэ?

-Мэдээж тийм эрсдэл бий. Иргэдийг xoxироох, эpcдэлд оруулах төслүүд байна уу гэвэл байгаа. Үүнээс би айж байна. Манай төсөл ядаж юмаа хийх юм даа. Манай койныг авсан хүнд эрсдэл байхгүйг нүүр бардам хэлнэ. Энэ салбарын нэг том тоглогч уначихад эрсдэлд үүснэ. Битгий тэгээсэй, тийм юм битгий болоосой гэж бодож байна.

Би өөрийн төсөлдөө санаа зовохгүй байна. Бусад төсөлд л санаа зовж сууна. Манайхаас койн авсан хүн ядаж xoxирохгүй юм даа. Одоогоор (энэ сарын 17) 20.000 гаруй хүн долоон тэрбум гаруй төгрөгийн урьдчилсан цэнэглэлт хийгээд байна. Жинхэнэ утгаараа ард түмний койн болох гээд байна. Бид койноо худалдаанд арванхоёрдугаар сарын 1-нд гаргана.

Зарим хүн намайг хувь дансандаа авлаа гэж шүүмжилж байна. Би өөрөө хариуцлагыг үүрч, буух эзэнтэй, буцах хаягтай байгаагийн л илрэл шүү дээ. Асуудал үүслээ гэхэд над дээр л бууна. Төсөлдөө итгэлтэй байгаа болохоор иргэдийн мөнгийг өөрийнхөө хувийн дансанд цуглуулж байгаа юм.

Олон жил хүсэж, төлөвлөж байгаад хэрэгжүүлж буй төсөл маань миний нэрийн койн, үндэсний олон нийтийн сүлжээ. Ажлын мөрөөдөл ийм байна.

Хувь хүний мөрөөдөл гэвэл эрүүл баймаар байна. Тоглоом ч үгүй би жин ихтэй байна, турах шаардлага нэн тэргүүнд бий боллоо.

Би өдөрт 3-4-хэн цаг унтдаг, бусад үед нь ажилладаг. Оффист ажиллан, ийм олон цагаар хийхээр яалт ч үгүй жин нэмэгдддэг юм билээ. Тиймээс жингээ хасан, эрүүл амьдрахыг хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *