Эмч Болдсайхан: Tом болоод хyримандаа уриарай.

Зүpх мaртахгүй төсөл 250 хүүхдийг эрүүл болгожээ.

Түүний бие нээх ч сайнгүй л байгаа бололтой сувилагч нар нь дусал, тариаг нь сануулаад л. 5 настай Булганы охиныг 2-уулаа уулзах шаардлагагүй, том болоод хуримандаа уриарай гээд үнсэхийг харах сайхан байв.
Хорвоо сайхаан

Болдсайхан эмчтэй цаг тохироод би хоол аваад орьёо та юу идэх үү гэлээ, би хоол нээх идэхгүй байгаа хоёр чанасан өндөг л аваад ир гэж байна. Дөрвөн ширхэг өндөг аваад орлоо. Хүн ер нь хүнд өгөх сайхан, өндөг ч гэсэн бариад ирэх нь сэтгэл гэв.

Хүнд амьдрал бэлэглэхээс өөр өглөг гэж юу байхав дээ гэж бодож суулаа, ийм олон сайхан, мундаг хүмүүстэй нэг газарт амьдарч байгаадаа бахархаж, талархаж явна даа

Зүpх мартахгүй төсөлд яаж олон хүүхдийг хамруулах вэ гэж бодоод л сууж байна

Б.Болдсайхан эмч хaгалгаанд дээр бие нь муудаад журмын нөхөд нь биеийг нь бодоод гаргасан билээ. Өөрийгөө одоо хэнд ч хэрэггүй боллоо хэмээн халаглан харуусаж буй нь энэ гэнэ. Таныг монголын мянга мянган хүн мэднэ.

Олон залуус энэ хүн шиг л эмч болно гэж өөртөө амлалт өгч мотиваци авч байсанд эргэлзэхгүй байна.

Өөрөө хүнд өвчтэй, их ч ядарч байгаа байх. Гэвч зогссонгүй. Хүний нинж хийгээд ёс суртахууны мөн чанар юм даа. Урт насалж удаан жаргах болтугай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *