Ядyy байж болно, ядapcан байж болно. Гэхдээ гэр бүл хамтдаа байх, үр хүүхэдтэйгээ…

Жил гаруйн өмнө “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйлээр гэмт хэрэгт холбогдуулан 6.2 жил, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн х о р и х ялыг шүүхээр тогтоосон байдаг.

Ямар учраас хэрхэн я л оногдуулсан болон “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаа хэрхэн явж байгаа, Г.Загдаагийн биеийн байдал ямар байгаа талаар Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайхантай ярилцлаа. Тэрбээр долоодугаар сарын 9-нд Өршөөлийн хуульд хамрагдаж хорих ангиас суллагдсан юм.

-Шүүхээс таны нөхөр Г.Загдааг хүчингийн гэмт хэрэгт холбогдуулж 6.2 жилийн х о р и х ял, танд нэг жилийн х о р и х ял ногдуулсан байдаг. Х о р и х ялыг хэрхэн эдэлсэн бэ. Таны хувьд Өршөөлийн хуульд хамрагдсан уу?

-Хамтарч, бүлэглэж хэмээн тодотгоод нөхөр, бид хоёр нэг шүүхийн тогтоолоор я л л а г д с а н. 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний хувьд нэг жилийн xopих ял, миний нөхрийн хувьд 6.2 жилийн xopих ял авсан. Намайг ямар зүйл ангиар буруутгасан бэ гэхээр тухайн үед манай төрийн бус байгууллагад 0-76 насны 130 орчим иргэн байсан.

Тэдгээр иргэдийг миний гэр бүлийн гишүүд гэж үзээд, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг зодcoн, дapaмталсан, тapчлаасан, захиpaн зарцуулах эрхэд нь халдсан гэж нэг жилийн xopих ял өгсөн. Миний нөхрийг дөрвөн зүйл ангиар буруут­гасан.

Хоёроос дээш эмэгтэйг xүчиpxийлсэн гээд дөрвөн жилийн xopих ял, цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гээд нэг жил, миний зүйл ангитай адил гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг зодcoн, дapaмталсан гээд нэг жил, 2018 онд хүүхдийн xүчиpxийллээс болж нэг аавтай муудалцаж байсныг 2020 онд буцааж нээж хоёр сарын я л өгсөн. Нийт 6.2 жилийн xopих я л оногдуулсан.

Бид хоёр шүүхээр таслагдаад 409 дүгээр xopих ангид дөрвөн сар xopигдох хугацаандаа нийслэлийн шат руу давж заалд­сан. Цар тахлын үе учраас шүүх хурлууд хойшлогдсоор 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн шатны шүүх хурал цахимаар болсон. Нийслэлийн шат хэргийг хэвээр баталсан нь үнэхээр сонирхолтой.

Яагаад гэвэл хоёроос дээш эмэгтэйг хү чиндсэн гэсэн зүйл ангид миний нөхрийг я лласан гэтэл нэг эмэгтэй нь би хүч индүүлээгүй, тийм зүйлд оролцоогүй гэж өөрөө өөрийн биеэр өмгөөлөгч аваад ороод ирсэн байхад нийслэлийн шат хэвээр баталсан.

Шүүх хурлаас 14 хоногийн дараа шүүхийн магад­лал гэдгийг аваад хоёр тийшээ ачигдсан. Миний нөхөр 415 дугаар xopих анги руу, би 407 дугаар эмэгтэйчүүдийн хаалттай, нээлттэй xopих анги руу ачигдсан. Миний хувьд 407 дугаар xopих ангид өнгөрсөн гуравдугаар сард х о ри г д со н. Тэндээ алба хаагч нарын харуулын жижиг байр, ариун цэврийн өрөөг цэвэрлэдэг ажил хийдэг байсан.

Ажлын хоног сайн авсан. Биеэрээ найман сар суугаад, ажлын 28 хоног аваад 2021 оны долоодугаар сарын 9-ний өдөр Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн гээд хоёр сар гаруй хугацааны ялаа өршөөлд хамруулж суллагдсан. Тэнд 300 орчим хоригдол эмэгтэйчүүд байдаг юм билээ. Тэднээс хоёр л эмэгтэйг шууд сулласны нэг нь би байсан.

Яг тэр өдөр 16 эмэгтэй зорчих эрхээ хязгаарлуулаад гарч байсан. Нийт 18 эмэгтэй xopих ангиас суллагдсан. Тэнд байсан 300 орчим эмэгтэй Өршөөлийн хуульд маш их найдаж байсан. Өршөөлийн хуулиар суллагдах гэхээсээ илүү өндөр я л т а й хүмүү­сээс ганц, хоёр жил хасагдах, гав гинжээс суллах зэрэг байдлаар өршөөлд хамрагдсан бололтой байсан.

-Г.Загдаа одоо аль xopих ан­­гид байгаа вэ. Сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал гайгүй юу?

-Миний нөхөр 415 дугаар xopих анги буюу Мааньтын хорих ангид байгаа. Нөхрийг маань 2020 оны дөрөвдүгээр сарын 11-нд 100 гаруй цагдаа дайрч баривчилсан. Тухайн үеийн бичлэг ч байдаг. Яагаад ингэж баривчилсан бэ гэхээр х о х и р о г ч нэрлэн заасан учраас хойшилшгүй ажиллагаагаар баривчилсан гэсэн. Мэдээж xopих ангид байгаа хүн ямар олигтой байхав.

Дээрээс нь миний нөхөр 63 настай, хоёр удаа зүрхний хагалгаанд орсон, хоёр удаа цус xapвасан, зүрхэндээ хиймэл суулгацтай, даралт нь байнга тогтворгүй байдаг. Ийм хүнийг нэг жил хоёр, гурван сар хорьж байна. Миний нөхөр бие, эрүүл мэндийн хувьд хүнд байгаа. Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр миний нөхрийн байгаа хорих ангид шүүгч нарын бүрэлдэхүүн очсон юм билээ.

Хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулах зорилготой очсон. Тэгэхэд xopих ангиас манай нөхөр ганцаараа ороогүй. Яагаад гэвэл “Гэмт хэрэг хийгээгүй учраас төрөөс өршөөл гуйх нь тохирохгүй. Тийм учраас гарвал нэгмөсөн гарна. Гарахгүй бол өршөөгдөхгүй. Хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлэхийг хүсэж байна.

Өршөөлийн хуулиар далимдуулж хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үзэл бодолтойгоор Өршөөлийн хуульд ороогүй. xopих ангийн нөхцөл байдал гайгүй. Сэтгэл санааны хувьд мэдээж хүнд байна. Х ү чи н гийн хэрэг гэдэг хамгийн муухай зүйл. Тийм зүйлээр я лласан учраас сэтгэл санааны хувьд мэдээж хүнд байна. Өөрийнх нь хувьд тайван байгаа ганц зүйл нь хэрэг хийгээгүй учраас тайван байна. Бас xopих ангийн удирд­ла­гууд, тэнд хо р и гдож байгаа хү­мүүс ч гэсэн олон хүн ойлгож байгаа.

-Та хоёр ханилан суугаад 40-өөд жил, apxины асуудалтай тэмцээд 17 жил болж байгаа гэлээ. Энэ хугацаанд хэдэн хүнд тусалсан бол оо?

-Бид хоёрын ямар нэгэн байд­лаар тусалсан хүмүүс хэдэн мянгад хүрнэ. Наад зах нь хүмүүсийг бичиг баримттай болгоод гэр бүл, ах дүүст нь нэгтгээд, хөдөө орон нутагт хүргэж өгдөг шүү дээ. Харин т э нэ м э л хүн болгоныг бид хоёр аваад явах боломжгүй. Багахан хэсгийг бид төвдөө байлгаж байна. Гэр бүлээр нь эргэн нэгтгэдэг бид хоёр шиг зарчим барьдаг төв Монголд байтугай дэлхийд байдаггүй юм билээ.

Төрийн байгууллага хүртэл хүүхдийг нь 108 төвд аваад, ээжийг өөр газар аваачдаг. Тиймээс бидэнд хүмүүс илүү ханддаг. Нэг талаасаа гэр бүлээрээ хамтдаа байвал сэтгэл санаа нь ч тайван байна гэж бодож тусалдаг юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *