Х.Баттулга: У.Хүрэлсүх бид хоёрт муудалцсан юм байхгүй. Харин ч бид хоёрыг хагаралдуулах ажлыг хийх гэж оролдсоныг мэдсэн.

Х.Баттулга өчигдөр /2021-6-6/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр сууринаас сүүлийн томоохон хэмжээний ярилцлагыг өгсөн. Энэ нь телевизүүдээр ч цацагдсан. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласнаа дүгнэж ярилаа .Ерөнхийлөгч Х.Баттулга гурван намын нэр дэвшигчээс хэнийг дэмжиж байгааг онцгой анхаарав

Тиймээс Ерөнхийлөгчийн “Өөрийн эрхээсээ татгалзсанаар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн”, “Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна”, “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцроход харамссан”, “У.Хүрэлсүхэд нэг давуу тал бий.

Ямар нэгэн байдлаар уул уурхайн бүлэглэл рүү гар дүрээгүй” гэсэн зэргээс нь “Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжлээ”Монгол Улсын Ерөнхйлөгч Х.Баттулга: Ерөнхий сайдад өгч байгаа тэр мэдээллийн бүтэц нь өөрөө тэр байдлыг бий болгочихсон юм. Тагнуул болон цагдаа дээр байгаа бүтцүүд, түнийг тойрсон мөнгөний бүтцүүд нь үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал хийгээд байна гэж үзсэн.

Тухайн үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь цагдаагийн болон тагнуулын газрын даргыг дуудаж уулзсан. Юун жагсаал, юу болсон, юу ярьчихваа гэхэд? – Бид байгаа байдлыг л мэдээлсэн гэсэн.Л.Мөнхбаясгалан, -У.Хүрэлсүх та хоёрыг тангараг тасраад, муудаад хоёр тийшээ боллоо гэж бодож байна. Та хоёроор дамжаад монголын төр хагарсан гэж харагдлаа.

Та хоёрт эргэж эвлэрэх орон зай үлдсэн үү?-Хүмүүс тэгж яриад байгаа юм. Энэ нь хоёр хүний тухай асуудал ерөөсөө биш байхгүй юу. Бидэнд эвлэрэх орон зай үлдэнэ.

Яагаад вэ гэвэл, би юу ажигласан бэ гэхлээр, У.Хүрэлсүхэд нэг давуу тал бий. Тэр нь ямар нэгэн байдлаар уул уурхай руу ороогүй, уул уурхайн саяны энэ яриад байгаа бүлэглэл рүү гар дүрээгүй юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *