АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Ганц бие хүмүүст баярын мэнд хүргэе.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль зэрэг чухал ач холбогдолтой төслүүдийг өнөөдөр /2021.11.11/ хэлэлцэж байна.

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат чуулганы индэр дээрээс ганц бие хүмүүст баярын мэнд дэвшүүлэв. Тэрбээр “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг монголчууддаа хүргэе. Мөн ганц бие хүмүүсийн дэлхийн өдөр юм байна. Монголын ганц биечүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе” гэж хэлээд амжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *