“Stalwart Esport” баг 6 сая долларын шагналын сантай “PUBG Mobile”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарлаа.

PUBG Mobile-ын өрсөлдөөнт улирлын сүүлийн тэмцээн “PUBG Mobile Global Championship 2021” арваннэгдүгээр сарын 30-нд эхэлнэ.

Хоёр бүсэд хуваагдан болдог тэмцээний “Зүүн бүсийн лиг”-т Монголын “Stalwart Esport” баг шалгарсан байна.

Зүүн бүсийн лигт нийт 20 баг өрсөлдөж шилдэг 9 баг нь “PUBG Mobile Global Championship 2021” финалд баруун бүсийн 6 багтай өрсөлдөнө.

Дэлхийн шилдгүүд шалгаран үлдэх финалын тоглолтууд арванхоёрдугаар сарын 22-нд эхэлнэ. Шагналын сан 4.5 сая ам.доллар.

Stalwart Esport баг “PMPL MENA & South Asia Championship S1” бүсээс “PUBG Mobile Global Championship 2021” тэмцээнд шалгарсан ба багийн тоглогч “Action” бүсийн тэмцээнийхээ шилдэг тоглогч болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *