В.Путин: Орос Монголын харилцааг өргөжүүлснээр Евразийн энх тайван, аюyлгүй байдал бэхжинэ.

2021 оны 11 сарын 05-нд ОХУ, Монголын 100 жилийн ойг тохиолдуулан В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ.

Уг мэндчилгээндээ В.Путин Орос, Монголын хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр Еврази тивийн энх тайван, аюyлгүй, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэж дурдсан байна.

Мөн тэрбээр “Бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хоёр талын хүчин чармайлт сайн байсан” хэмээгээд “1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москвад байгуулсан гэрээ нь орчин үеийн Монголын төрт ёсыг олон улсад хүлээн зөвшөөрсөн анхны ажил болж, хоёр орны жинхэнэ найрсаг, сайн хөршийн харилцаа тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн” гэдгийг онцолжээ.

Хүлээн авалтад ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дэд дарга Константин Косачев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэ нар оролцов.

Эх сурвалж: ТАСС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *