Гэр opoнгүй, тэнэмэл амьдpaлтай иpгэдээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарлаа

Нийслэлд амьдарч байгаа гэр opoнгүй, т э н э м э л амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр opoнгүй, т э н э м э л байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж, хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж, гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ.

Тэднээс 96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн гэр opoнгүй, т э н э м э л амьдралтай иргэдээс cүpьеэ, ДOX, т э м б ү ү, элэг, цycны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх иргэдэд “Ковид-19” цар тахлын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *