Шатахууны үнэ дахин өсөж эхэллээ. Аи-92 2150₮ боллоо.

Орхон аймагт Аи-92 бензинийн үнэ 2150₮ боллоо.

2021 оны 9-р сарын 22-нд болсон үйл явцыг эргэн сануулъя. Харин энэ үйл явж биелэлээ олж эхэллээ. Тухайн үед Петровис компанийн гүйцэтгэх захирал Б.Байгальтуяа ийнхүү хэлж байсан юм. Манай компанийн нөөцийн хувьд баруун тав болон зүүн таван аймагт шатахууны нөөц хэвийн байна. Гэвч төвийн бүс болон нийслэлд 3-4 хоногийн л нөөц үлдээд байна.

Петровис компани өнөөдрийн байдлаар төвийн бүс болон нийслэлд 30 мянган төгрөгийн борлуулалтын хязгаар тогтоосон. Ингэж хязгаар тогтоолоо гээд нөөцийн хугацааг долоон хоног л болгож сунгана. Өнгөрсөн долоо, наймдугаар саруудад ОХУ-аас авсан шатахуун захиалгын хэмжээндээ хүрээгүй.

Энэ сард ч мөн захиалснаасаа маш бага хэмжээний шатахуун авсан. Бид энэ сард “Роснефть” компаниас 17 мянган тонн шатахуун захиалсан боловч Оросын тал одоогийн байдлаар 1500 тонныг нь л нийлүүлээд байна. Түүнчлэн шатахуун худалдан авах бэлэн мөнгөгүй болсон маань өнөөдрийн хомсдолд ч нөлөөлсөн. Зах зээлийн хуулиараа бол АИ-92 шатахууны үнэ 2200 төгрөг болохоор байгаа. Манай компани 20-иод тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Одоо бид нэг тонныг 733 ам.доллароор худалдан авч байна.

Төр үнийн тааз тогтоосон учир шатахуун хомсдож эхэлсэн хэмээн Шатахуун импортлогчид хэлж байсан юм. Иймд төр үнийн таазыг авч хаясан бололтой. Ийнхүү шатахууны ханш зах зээлийн хуулиараа үнэ тогтоно. Иргэд олон нийт Аи-92 шатахууны үнэ 3000₮ хүрэхвий хэмээн айж байна.

Дэлхийн зах зээлд өдөр ирэх бүрт газрын тосны үнэ өсөж байна. Мөн олон сар алдагдалтай ажилласан шатахуун импортлогчид шатахууны үнийг өөрийн дураар нэмэх үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *