Хөвсгөл нуураас татаж гаргасан Сүхбаатар хөлөг онгоцноос 3 хүний цoгцoc гарч ирлээ.

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метрт, 12-16 метрийн гүнд живжээ.

Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байгаа бөгөөд дарааллын дагуу хөлөг онгоцыг эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3.2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр шигдсэн байсан. Уг хөлөг онгоц 43.3 м урттай, 8.4 м өргөн, 5.7м өндөр, 309 тн жинтэй юм. Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийгджээ.

Тус хөлөг онгоц нь тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан усан онгоц юм.

Нэмж дурдахад, Монгол Улсын хувьд өмнө нь том хэмжээний машин, техникийг татан гаргасан туршлага байхгүй. Тиймээс энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллаж байгаа юм.

Хөвсгөл нуураас татаж гаргасан Сүхбаатар хөлөг онгоцноос 3 хүний цoгцoc гарч ирлээ хэмээн иргэд худлаа цуурхан ярьж байгааг та бүхэн анхаараарай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *