Б.Жаргалсайхан: Ийм xapх төрлийн машинуудыг оруулж ирэхийг нь зогсоогоод жолооч нарыг нь…

Энэ таавчигнууд анх 15 жилийн өмнө орж ирж байсан санагдана. Машин чинь моралийн элэгдэлд ороод эхнээсээ ямбийраад араам кузов нь үлдээд амбаар с э г болох ёстой биздээ уг нь. Гэтэл харх шиг байгаад л байх юм. Яваад л байх юм. Бүр явахгүй зам, гарахгүй уул хангай гэж байхгүй.

Горшоок бензинээр Алтай таван богд ороод ирнэ. Бензин нь дуусаад шар нь асчихсан байхад ч зогсдоггүй хөвсгөл ороод ирдэг юм шиг байгаан.

Өвөл дулаан грашийн бараа харж үзээгүй хэрнээ салганаад хамгийн түрүүн чарлаад асна. Та нар ер нь хотын төвд эвдрээд хамраа сөхөөд зогсчихсон приус харсан уу?

Г а й т а й самурай нар xapх шиг машин гаргачихсан. Нөгөөдүүл нь энд малчны хотноос эхлээд нийслэл хот хүртэл бүрэн эзэлчихсэн.

Одоо түгжрэлээ шийдтэл ийм xapх төрлийн машинуудыг оруулж ирэхийг нь зогсоогоод жолооч нарыг нь хуугаар нь хамж Зүүнбаянд аваачиж нэг жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх сургалтанд хамруулмаар байна.

Шивэртэй гээд хөлөө о г т л о л т о й биш эд нарыгаа нэг нийгэмшүүлээд авчихвал улс орны ходоод дотор арай аятайхан болно доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *