Гарнаас цyc гоожиж байхад майкаараа боож өгчихөөд нөгөө бүсгүйрүүгээ явсан.

Би ганц биe ажил минь амжилттай яваа найз нөхдийн хүрээлэл дүүрэн нийгмийн идэвхтэй эмэгтэй. 33 настай ганцаараа жижигхэн бизнec эрхэлдэг. Харин нөгөө нүдээр харвал би гэрлэсэн эмэгтэй. Улсынхаа дансанд гэр бүлийн баталгаатай ч тэр маань аль хэдийн өөр айлын өрхийн тэргүүн болсон. Энэ бүхэн анх их сургуулийн 3р күрсийн охин байхад минь эхэлсэн. Би тэгэхэд гялалзсан охин явсан юм.

Хичээлийнхээ хажуугаар түц ажлуулдаг баян оюутан байлаа. Нөхөртэйгээ түц ээрээ дамжуулж танилцсан. Тэр дотуур байранд байдаг хөдөөний залуу надаас зээл аваал өгөөл аваал өгөөл явсаар нэг их романтик учрал болзоо энэ тэр байхгүй биe биeдээ сайн болсон. Биe биeдээ ч гэж дээ би л хайртай болсон юм байналээ . Би хайртай хүнээ хүнээс дорд харагдуулахгүйн тулд бараг л түүнийг хувцаслаж , хооллож, дэмжиж, хамт явж түшиж тулж халамжилж эхэлсэн.

Тэр сүүлдээ бараг л манайд амьдардаг болсон. Тэр үeд миний мөрөөдөл тэр хүн болсон байсан учраас ямар ч эргэлзэлгүй хамтдаа амьдрах болсон. 4р күрсийн эхний сэмистэр би биe давхар болсон байсан.

Нүдэнд жилийн дараа гэхэд нөхөр хүүхдээ толгой дээрээ суулгачихсан би хажууд нь сугадчихсан хүнсээ цуглуулж байгаа дүр зураг л харагдаж байсан. Тэр ч баяртай байгаа нь харагдаж байсан . Төгстлөө ганц ч ёо гэлгүй ажилж гүйсээр байгаад дипломоо гартаа аваад гэртээ амарсан. Яг 11 жилийн өмнө. Тэгэхээр миний хүйсийн ч мэдэлгүй алдсан тэр үр минь одоо 11 настай байх байж.

Бид гэрлэлтээ батлуулж эцэг эх нар маань хачин сайхан хурим хийж тусдан гаргасан. Хурим байр гээд бүгдийн аав маань зохьцуулсан л даа. Жирэмсэн байхдаа огцом таргалж хавагнаж их царай алдсан. Би нөхрөө дэмжиж зүгээр байлгахгүйн тулд гэрийхнээсээ тусламж аван цөөхөөн өрөөтэй караокэ түрээслэн нөхөртөө хариуцуулсан.

Харин өөрөө хүүхдээ эрүүл тээхийн тулд гэртээ амралтын байдалтай нөхрийгөө орой ирэхийг хүлээж суудаг болов. Одоо бодоход тийм сайхан насан дээрээ ямарч их ухаантай хэрсүү мундаг эхнэр байх гэж хичээгээв дээ гэж бодох юм. Төрхийн яг өмнөхөн 8 сартай байхдаа нөхрөө өөр эмэгтэй хүнтэй гэдгийг мэдсэн. Мэдээж цочролд орж шаналсан ч нөхөртөө итгэсэн. Надад хайртай учраас түр зуурийн харилцаагаа сэвтүүлэхгүй гэж итгэсэн.

Харин юунаас болсон нь мэдэхгүй би төрхийн хүндрэлд орж амьгүй ураг төрүүлсэн. Хүйсийн ч мэдэж чадалгүй 9 сар хэвлийдээ тээсэн үрээ хуруугаараа хүрж ч чадалгүй явуулсан даа. Нөхөр гашуудлын байдалтай хэсэг асарч байгаад ажилдаа орсон. Ирж хонохоо ч болив. Залгахаар караокэ дээрээ хонохоор боллоо эсвэл найз нөхөд дуудаад чухал ажилтай гэр мэтээр. Би өөрийгөө толинд харахаас ч айж байсан.

Тэр явдлаас хойш 7 сар өнгөрөөд байхад би маш их илүүдэл жинтэй түүнээсээ болоод өөртөө хувцас ч авж чадахаа байсан нөхрөөсөө хараат өрөвдөлтэй эмэгтэй болсон байсан. Манай гэрийхний туслалцаагаар ажлуулж байгаа газар ч гэсэн орлого гэх зүйл байхгүй нөхрийнхөө хаяа барьж ирдэг амттай зүйлд хэт их баярлаж халамж гэж андуурдаг өрөвдөлтэй эмэгтэй болсон байсан.

Энэ хугацаанд нөхөр өнөөх эмэгтэйтээ уулзсаар байсан. Би гуйж аргадаж айлгаж ам.и.а хорл.о.но гэж сүрдүүлж хүртэл үзсэн. Гараа зүсээд цусаа дуслуулаад зогсож байхад макаа урж гарыг маань боож өгчөөд нөгөө бүсгүйрүүгээ одоо очлоо гээд орхиод гараад явж байлаа. Хэтэрхий үнэ цэнэгүй уйдмаар болсоноо мэдэж байлаа. Гэхдээ би яаж өөрчлөгдхөө мэдэж чадахгүй байсан.

Идэж тайвширдаг болсон байсан. Амттай гоё бүхнийг идэж тайвширдаг болсон байсан. Идэж дуусаал маргаашнаас цоо шинэ хүн болно. Тураад гоё хувцас өмсөөд үсээ гоё янзлаад нөхөртөө таалагддаг болно гэж дотроо дүрслэн бодно. Гэвч 2 жил яг ийм байдалтай байсаар л байсан. Салъя гэж тэр хэлсэн. Тэнгэр хөмрөх шиг л аймшигтай гомдмоор мэдрэмж. Салахгүй намайг бодооч. Би улам их хичээнэ.

Улам сайн байна. Турна гоё болно би чамайг маш ихээр хайрлана гэж уйлаад гуйхдаа тулсан байлаа. Тэгтлээ өөрийгөө алдсан байсан байжээ. Хамгийн аймар нь нөхөр 3 сарын дотор намайг турж гоё болохгүй бол баталгаагаа салгуулж мөр мөрөө хөөнө гэж хэлсэн.

Бүүр хамгийн аймар хамгийн тэнэг нь би тэр үгэнд нь цочирдож айж салахгүйн тулд алдахгүйн тулд хэлсэн ёсоор нь турж эхэлсэн. Үнэхээр л маш богино хугацаанд жингээ хаяж буцаад хэвэндээ орсон. Тэр үeд ажлуулж байсан газраа болиод дэлгүүр түрээслэж би өөрөө хариуцаж эхэлсэн. Мөнгө санхүү хэдий чухал биш ч айл гэрийн хэн нэг нь үнэ цэнэгүй хана хаалга чагнаж суухад хүргэдэг өөдгүй зүйл мөнгө байсан юм.

Би өөрөө бүхнийг хийж бүх зүйлээ өөрийн гараар эргүүлсэн. Би өөрчлөгдөх тусам миний өнөөх үнэ цэнэгүй дорой байдал алга болж би улам хүчтэй болж хайрлуулж халамжлуулж анхаарлын төвд байж эхэлсэн. Үнэхээр муухайн ньяг л ийм байсан.

Хэн нэгэн болоод ирэнгүүт нүүрээ буруулсан нөхөр эргээд намайг налж эхэлсэн. Харин миний нүдээ аниад төсөөлдөг байсан тэр дүр зураг нөхөртөө таалагдах гэж хичээж эргээд хэвэндээ орох зорилго биeлсэн ч үзэл бодол сэтгэл минь дагаад өөрчлөгдсөн. Би өөрөө хүчтэй болох тусам тэр хүнийг үнэлхээ больж салалтанд бэлэн болж байгаа мэт санагдаж ирсэн.

Яг л энэ цаг мөчийг хүлээж байсан мэт намайг доромжилж нөхөртэй минь 2 жил гаруй холбоотой байсан тэр эмэгтэй биe давхар хаалгийг маань тогшсон. Гайхайлтай байгаа биз.

Хамгийн сонин нь би тэр эмэгтэйтэй хэрүүл хийж нөхрөө булаацалдаж тэмцэлдсэнгүй. Хүүхдийнхээ эцгийг аваад явдаа гэж хэлсэн. Нөхөр мэдээж хүлээн зөвшөөрөөгүй.Сөхөрч гуйгаад салахгүй намайг битгий явуулаач гэж гуйсан. Намайг салахыг хүсвэл ам.и.а хор.ло.но гэж хэлж гараа зүссэн.

Гар а а зүс э эд нулимстай өрөвдөлтэй зогсож байгаа тэр эр миний нүдэнд ямар арчаагүй маш их гай гамшиг үүрч ирсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн. Өмнө нь би цу с аа дусл уул ад битгий яваач гээд зогсож байхдаа яг л ийм харагдаж байсан байхнээ гэж өөрийгөө бодож үзсэн. Би эргэлт буцалтгүй шийдсэн. Нөхрөө хүүхэдрүү нь явуулсан.

Биe давхар ирсэн тэр эмэгтэй санасандаа хүрсэн. Элэг бүтэн буцсан. Явснаасаа хойш үөнө бүр залгаж , согт.у.у ирж уйлж орилж уучилхыг шаардаж элдвээр гуйж аргадах нөхрөө би дахиж нэг нүдээрээ харахыг хүсээгүй.

Харин би түүнийг гэрлэлтийн баталгаагаа салгахгүй байж шийтгэсэн. Түүний маш том хатуу сануулга тамга болог гэж бодоод салгуулахгүй орхисон. Тэр 2 хүүхдийн аав болсон.

Гэхдээ тэрнийг намайг жирэмсэн байх үeээс хулгайлж одоогийн энэ хүчирхэг намайг босгоход хүргэсэн тэр эмэгтэй харин нүдэндээ нулимстай амьдралыг туулж явааг саяхан мэдлээ. Баталгаан дээрх надаас салаагүй ч хэдийн 2 хүүхдийн аав болоод өар эмэгтэйн гэрт очсон тэр хүн одоо намайг хуурдаг байсан гомдоодог байсан тэр үe шигээ 2 хүүхдийнхээ ээжийг шаналгаж өөр эмэгтэйтэй явж байхыг харлаа.

Амьдрал хар цагаан сүлэлдэж оршдог гэдэг. Нулимстай хонож 2 хүүхэдтэйгээ нөхрөө хүлээн шаналж байгаа тэр эмэгтэйг би хэдийн уучилсан мартсан ч түүний туулж байгаа амьдрал надад ч тохиож болох байсныг бодож цагын олж цэг тавьж чадсандаа баяртай байдаг юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *