Орон нутагт зорчих иргэдийн шинжилгээний хариу одоог хүртэл гарахгүй байгаа шалтгаан.

2020 оны 12 сарын 07-ны өдрөөс эхлэн голомттой бүс нутагт зорчих иргэдийг явуулах түр журам батлагдсан. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 5-ны өдрөөс эхлэн “Ковид-19”-ийн PCR шинжилгээ авч эхэлсэн билээ. Харамсалтай нь эдгээр шинжилгээ өгсөн иргэдийн хариу нь огт гарахгүй байгаа.

Орон нутагт зорчих иргэд 119.мн сайтад бүргүүлэн шинжилгээндээ хамрагдах эсвэл шинжилгээ авч буй дурын цэгт очин шинжилгээ өгөх ёстой. Үүний дараа PCR шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарах бөгөөд 119.мн сайтад бүртгэгдэх юм. Хариу гарсан тохиолдолд АТҮТ-ийн цахим тасалбар түгээх сайтаас онлайнаар тасалбараа авна. Гэвч орон нутагт зорчих иргэдийн хариу огт гарахгүй байгаа тул цахим тасалбар захиалж чадахгүй байгаа юм.

ЭМЯ-наас мэдээллэж буйгаар бид шинжилгээ хийсэн бөгөөд ХӨСҮТ-ийн 2 лаборатор, ЗӨСҮТ-ийн лаборатор зэрэгт хоногтоо 25,000-30,000 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай ба өнгөрсөн шөнө гэхэд 27,000 сорьцонд шинжилгээ хийсэн байна. Үүнээс хавьталын шинжилгээ 1000 гаруй, үлдсэн 25,000 гаруй нь хөдөө орон нутагт зорчих иргэдийн шинжилгээ юм. Ийнхүү нийслэлийн 3 лаборатор 24 цаг тасралгүй ажиллаж байгаа бөгөөд ирж буй сорьц бүрийг түргэн шуурхай шинжилж байгаа. Харин тухайн шинжилгээ хүндээ очих гэж их удаж байна. 119.мн сайт ачааллаа даахгүй гацах мөн шивэлт удах зэрэг асуудал үүсгэж байна хэмээлээ.

Нийслэл дахь 3 лаборатор дээд хүчин чадлаараа ажиллан ирж буй бүх сорьцонд шинжилгээ хийж хариуг нь гаргаж байгаа ч ард түмнийг бухимдуулж буй гол шалтгаан 119.мн сайт болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *