Б.Идэр-Од ROLEX цагаа зарж, “Lil Thug-E”-д хандивлав.

Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” цусны цочмог xopт хавдартай болох нь оношлогдсон.

Түүний бүтээлийг дэмжигчид болон урлаг, спортынхон өнгөрсөн хугацаанд эмчилгээнд нь зориулсан xaндивын аян өрнүүлсээр байна. Тэгвэл тус аянд комедиан Б.Идэр-Од нэгдэж, өөрийн ROLEX цагаа дуудлага худалдаагаар 38 сая төгрөг хүргэн зарж, реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээний төлбөрт хандивласан байна.

Тэрбээр “Өөрт байдаг ганц Rolex цагаа 38 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж, найз Lil Thug E-ийнхөө эмчилгээний зардалд зориулан xaндивлалаа. Худалдан авсан эрхэмд баярлалаа. Та бүхэн бас нэгдэж, Lil Thug E-г эрүүл энх болоод, эх орондоо ирэхэд нь хүч нэмээрэй гэж хүсье” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *