Ч.Номин сайд 1,2 тэрбумаар хөгжмийн зэмсэг авчээ

Соёлын сайд Ч.Номин шилэн дансны хөтлөлтөө зургадугаар сараас хойш хөтлөөгүй явсаар өнөөдөр гүйцээн хөтөлсөн байна. Уг дансны хөтлөлтийг нягталбал нэг тэрбум 229 сая 577 мянга 755 төгрөгийг өнгөрсөн сард зөвхөн хөгжмийн зэмсгийн тендерт зарцуулжээ.

Зургаан удаа тендер зарлахад “Протек” ХХК-аад гурван тендерийг өгч нийт 631 сая 923 мянга 600 төгрөгийг уг компанид төвлөрүүлсэн байна.

Мөн “Эгшиглэн магнай” ХХК-д хоёр тендерийг олгож 369 сая 883 мянга 700 төгрөгийг төвлөрүүлжээ. Үүний дагуу “Эгшиглэн магнай” ХХК-ийн эзэн холбогдогч болон тендерийн мэдээллийг хайж үзвэл илэрц үгүй, эзэн холбогдогчийн мэдээлэл байсангүй.

Мөн дээрх компаниудаас ямар төрлийн хөгжмийн зэмсэг авсан болох талаар тайлан задаргааг шилэн дансны мэдээлэлдээ хавсаргаагүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *