ШУУРХАЙ: Коронавирусийн AY.4.2 шинэ мутаци олон улсад тархаж эхэлжээ.

Коронавирусийн дельта хувилбарын дэд зүйл болох AY.4.2 хувилбар олон улсад тархаж эхэлжээ. Энэхүү мутацилагдсан хувилбар Их Британид тархаж байгаа нь энэ сарын 19-ний өдөр тодорхой болж, одоогийн байдлаар шинээр илэрч буй халдварын 10 орчим хувийг эзэлж байгаа бол АНУ, Израильд мөн энэ хувилбар бүртгэгдсэн.

Коронавирусийн мутацилагдсан хувилбаруудын онцлог нь халдварлах чадвараар өмнөхөөсөө хувь илүү байдагт оршино. Тухайлбал, Уханьд анх илэрсэн вирусээр халдварласан нэг өвчтөн дунджаар гурван хүнд халдааж байсан бол дельта хувилбараар халдварласан өвчтөн есөн хүнд халдааж байсан гэсэн судалгаа гарсан.

Өөрөөр хэлбэл, дельта нь анхны хувилбараас олон дахин илүү хурдаар тархах чадвартай байсан.

Тэгвэл одоо шинээр гарсан AY.4.2 хувилбарын халдварлах чадвар нь шууд олон дахин нэмэгдээгүй байна. Тодруулбал, AY.4.2 хувилбараар халдварласан нэг өвчтөн дээрх бичсэн тооцооллоор бол 10 хүнд халдвар тараах эрсдэлтэй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *