Ука: Би хүүхэд байхдаа сүү зардаг байлаа. Тэгэхэд манайх их л…

Өнөөдөр Дуучин Укагийн төрсөн өдөр тохиож буй юм. Баярын мэндчилгээ, урмын сайхан үгсээр бялхан суугаа дуучин бүсгүйн ярилцлагаас хүргэж байна.

Дасгал хөдөлгөөн хийх нь түүний амьдралын салшгүй нэг хэсэг гэнэ. Мөн эрүүл зөв дадлыг цогцлоож, хоолоо тааруулж хэрэглэх нь жингээ барьдаг нууц нь аж. Ука гэрийн нөхцөлд арьсаа маш сайн цэвэрлэж амраах нь хамгийн чухал гэж зөвлөсөн юм.

Тэрээр инстаграмдаа 530 мянган дагагчтай. Оргил үед сториг нь 100 мянга, өдөр тутамд 25 мянган хүн үздэг аж. Уран бүтээлийн шинэ өнгө төрх, өвөрмөц байдлыг эрэлхийлэх дуртай Ука 18 настай үе рүүгээ буцаж очвол өөртөө “хичээгээрэй” л гэж захина гэв.

Тэрээр хүүхэд байхдаа сүү зарж олсон мөнгөөрөө өөрийнхөө хичээлийн хэрэгслээ авч байсан нь түүний анхны ажил агаад анхны цалин байжээ.

Нөхрийнхөө юунд анх дурлаж, сэтгэл татагдаж байсан бэ гэх асуултад “Гуяны булчинд нь анх дурлаж байжээ. Хөлний булчин, бүтэц нь гоё, хүчирхэг харагдуулж байсан” гэж хариулсан юм. Үргэлж загварлаг байдлаараа олны харааг булаадаг дуучин Ука Моданна, Бионсе, Женнифер Лопес зэрэг дэлхийн уран бүтээлчдийн хувцаслалтыг сонжин харах дуртай аж.

“Би бол хайр, эрч хүч, сэтгэл юм” гэж өөрийгөө тодорхойлсон дуучин бүсгүй “Би л хийхгүй бол өөр хэн хийх юм бэ” гэх үгээр өөртөө шаардлага тавьдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *