Найруулагч Б.Тамирын экс Мөнхсоёл одоо ч ганц бие байгаа шалтгаанаа хэллээ. Гайхалтай юм аа.

Жүжигчин Н.Мөнхсоёл “Фантастик” продакшны захирал, найруулагч Б.Тамирын найз бүсгүй нэг үе байсан. Харин Б.Тамирын ганц охины ээж жүжигчин Золоо “Би Мөнхсоёлыг хэзээ ч үнэлдэггүй. Яагаад гэвэл Тамир бид хоёрыг салаагүй байхад Соёлоо харилцаагаа эхэлсэн…” гэж ярилцлага өгч байлаа.

Б.Тамир, Н.Мөнхсоёл хоёр хайрын харилцаагаа нууцлахаа болж, нэг үе хамт амьдарч байсан. Одоо салаад удаж байгаа.

Нэг үеийн төлөөлөл болсон олны танил жүжигчин хосыг салахад хүмүүс яагаад салсан шалтгааныг их асуудаг.

Үүнд жүжигчин Мөнхсоёл тайлбар өгөхдөө “Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч” киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан.

Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхэлье гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй” гэж байлаа. Соёлоогоос салаад удалгүй Б.Тамир Н.Номтойбаярын эхнэр Э.Номинтой үерхэж, гадаад дотоодгүй хэсэг зугаалсан.

Харин Соёлоо фитнессээр эрчимтэй хичээллэж, найз залуу нь дасгалжуулагч гэсэн хов ярианд өртсөн. Гэвч одоо ч ганц бие ээж. Н.Мөнхсоёл хүүгээ аавтай нь уулзуулдаггүй байж байгаад саяхнаас уулзуулах шийдвэр гаргасан гэдэг.

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Мөнхсоёл “Гэр бүлийн хувьд би өрх толгойлсон эмэгтэй, тийм ээж. Урлаг соёлын хүмүүс бусдад үлгэр дууриал болдог учраас амьдралынхаа хар бараан тал гэхээсээ илүүтэй сайн сайхан зүйлсээ илүү тодотгож ярихыг хүсдэг.

Ганц бие ээж гэдгээ чухалчилж яриад байхыг хүсдэггүй.

Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ зарлаад намайг даган дуурайж байгаа жаахан охидод буруу үлгэр дууриал үзүүлчих вий гэсэн үүднээс нэг их тэр талаар яримааргүй байдаг. Одоогоор бол хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа.

Эхлээд хүүгээ бага байхад аавтай нь уулзуулахгүй гээд залуу хүний бардам зангаар ханддаг байсан. Жилийн өмнөөс аавтай нь уулзуулж эхэлж байгаа. Тэрийгээ их зөв зүйтэй алхам гэж бодож байгаа” гэж ярилцлага өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *