А.Ариунзаяа: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Засгийн газрын тусгай сангийн дансанд хүлээж авлаа.

“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд өнөөдөр албан ёсоор хүлээж авсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “2,051,172,968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ.

“Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв.

Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно.

Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *