Г.Aриунбaaтap: Тaксины жoлooч хийж дoлooн буудaлд тaрвaс зaрж явaxaд миний aмьдpaлыг үүpд өөpчилсөн нэгэн.

Г.Ариунбаатар Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд төгсч, Улаанбаатар хотод оюутан болж ирсэн ч сургалтын төлбөрөө төлж чадаагүй учраас хоёр жилийн дараа их сургуулиа орхиход хүрчээ.

Таксины жолооч хүртэл болж, өдөр хоногийг өнгөрөөж байв. Гэхдээ нэгэн шөнө амьдралыг нь үүрд өөрчлөх үйлчлүүлэгчтэй танилцсан нь цагдаагийн дарга байжээ. Үүнээс хойших урт түүхийг товчилбол, Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгад элсэж, Соёл Урлагийн Их Сургуульдаа эргэн орж, дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ.

Энэ үеэс түүнд ОХУ, Европын дуурийн их театрын тайзнаа хөл тавих боломж нээгдсэн аж. Өдгөө тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт, Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэрбээр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төржээ.

Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Тэрбээр хөдөө талд хурга, тугалтай хөөцөлдөж өссөн гэдэг нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татдаг аж.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би 7-н буудлын эцэст тарвас зардаг байхад нэг Цагдаагын дарга надаас Портер тарвас аваад, Залуу “Гавьяат” цаашаа өсөж дэвжих хэрэгтэй,энэ бизнесээ хэн нэгэндээ өгөөд явж дасгал сургуулилтаа хий.. гээд зуслангийн хүүхдүүдэд үнэгүй тараагаад би цулайж билээ. Хааяа бодоход өег сайхан дурсамж” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *