Монгол Улс цар тахалтай тэмцэхэд нэг иргэндээ 111 сая төгрөг зарцуулж байна.

Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг тоймлон хүргэлээ. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрээр “Дархлаажуулалтын нөхөн сэргээх тун буюу гуравдугаар тунд нийслэл хотын хүн амын 18,9 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байна. Дүүргээр нь задалж яривал, Баянзүрх 23 хувь, Баянгол 20 хувь, Хан-Уул дүүргийн иргэдийн 26 хувь нь вакцины III тунд тус, тус хамрагджээ.

Манай улс цар тахалтай тэмцэхэд нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан гэх эдийн засгийн тооцоолол гарсан. Цаашид коронавирусийн халдварын нөхцөл байдал буурахад дархлаажуулалтын хувь, ард иргэд бидний эрүүл мэндийн боловсрол зэрэг олон зүйл нөлөөтэй.

Монгол Улсын хэмжээнд дунджаас дээш насны нac бapaлтын хувь их байна. Нac бapaлтаас сэргийлэх гол зүйл нь тандалт шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй авч өвчтөнийг эмнэлэгт хүргэх юм.

Мөн дархлаажуулалтын нэг тунд хамрагдаад өвдсөн бол хоёр сарын дотор II дахь тунг зайлшгүй хийлгэх, хэрэв хоёр тунд хамрагдаад өвдсөн бол хамгийн багадаа гурван сарын дараа III тунг хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна. Гэхдээ одоогоор энэ тухай сайдын тушаал гараагүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *