О.Xaнгай, Г.Ундармaa нарын хөгжөөнт учрал.

Жүжигчин Г.Ундармaa, Улсын харцага О.Xaнгай нарыг сошиал дахь олон нийт “учрууллаа”. Учир юун гэвэл, Г.Ундармаа эхлээд цахим хуудастаа нэгэн залууд үнсүүлж, хоёр шуудай тарвас авсан хэмээн тоглоом хийсэн юм. Харин яг эл үест харцага О.Хангай тарвас худалдаалж байгаа билээ.

Ийм ч учраас “Г.Ундармaa арай харцагат үнсүүлээд тарвас авсан юм биш биз” гэсэн хөнгөн тоглоом сошиалд өрнөж байна. Г.Ундармaa нь “Ачааны машинаараа дүүрэн тарвас ачсан залуу “Нэг үнсүүлчих, хоёр шуудай тарвас өгье” гэнэ ээ. Арай ч дээ, аймаар уур хүрсэн” гэж бичээд, ардаа хоёр шуудай тарвас тавьсан зургаа байршуулсан юм. Олон нийт “Арай О.Хангай харцага маань биш байгаа” хэмээн хуваалцжээ.

Үйл явдлын араас О.Xaнгай Г.Ундармaaд нээрэн ч хоёр шуудай тарвас бэлэглэв. Хөөрхөн, хөгжилтэй учрал.

Энэ 10 дугаар сарын 16-нд “Шэньжөү 13” сансрын хөлөг сансарт амжилттай хөөрлөө. Сансрын нисгэгч Жай Жиган ( зураг дээр дунд нь байна) 1966 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансарын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Анх 2008 онд “Шэньжөү-7” сансрын хөлгийн нисгэгч, Хятад улсын хамгийн тэргүүнд задгай сансарт гарсан сансрын нисгэгч.

Ван Япин (эмэгтэй) 1980 онд төрсөн, хоёр дахь удаагаа сансрын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр 2013 оны 6-р сард “Шэньжөү-10” сансрын хөлгийн нисгэгчийн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр энэ удаа зандай сансарт гарч Хятад улсын анхны задгай сансарт гарсан эмэгтэй сансрын нисгэгч болох юм байна. Ие Гуанфи 1980 онд төрсөн, анд удаагаа сансрын нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа.

Тэд сансрын станцад 6 сар ажиллаж олон үүрэг гүйцэтгэх болно. Энэ гурван нисгэгч шинэ он, цагаан сарыг тэндээ л гурвуулхнаа өнгөрүүлэх юм байна. Хятад улс 2022 онд мөн зургаан сансрын хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй бөгөөд үүнээс 2 нь сансрын нисгэгчтэй байх юм гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *