“Багануур” ХК-д эксковаторчин, дуучин Б.Алтанжаргалтай танилц…

Соёлын Тэргүүний Ажилтан Болдбаатарын Алтанжаргал 1983 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Багадаа хурдан морь унадаг, их сайхан гийнгоолдог хүүхэд байжээ. Өвөө, ээж нь авьяасыг нь таньж дэмжсэнээр Б.Алтанжаргал хүү уртын дууны олон уралдаан тэмцээнд оролцох болсон аж.

Б.Алтанжаргал 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, МУ-ын Гавьяат Багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд жолоочоос эхлэн гадаадад морин циркийн жүжигчнээр ажиллахаас өгсүүлээд залуу хүний хувьд олон янзын хийж явсан.

Харин 2012 оноос дуучны замналаа үргэлжлүүлэхээр шийдэж, “Дүүриймаа” ардын сайхан дууг сэргээн дуулсан нь Монголчуудын сэтгэлд их хүрсэн юм. Түүнээс хойш Б.Алтанжаргал “Идэр жинчин” (2017), “Төгөлдөр 6 Маа” (2018) зэрэг ардын болон уртын дууны хоёр ч бие даасан цомог гаргаж, дуунууддаа олон арван клип хийн олонд толилуулаад амжжээ.

Мөн МУСТА Энхболдын Чулуунчимэг, Батцэцэглэн, Г.Эрдэнэчимэг зэрэг олон дуучидтай хамтран дуулжээ. Уртын дуучин Жавхаасайхан, Үүхийнтуяа хамтран тоглолт хийсэн удаатай.

Эдүгээ Б.Алтанжаргал “Багануур” Хувьцаат Компанид эксковаторчин хийхийн сацуу ардын дуундаа үнэнч байж, шинэ дуу бүтээл төрүүлсээр явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *