ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр: Тэссэнгүй ээ хэлчье. Ийм УОК, НОК, байх гэж…

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн өмнөх захирал Л.Баттөр ийнхүү өгүүлжээ.“За Ковид-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгай талбайн шоу. Юун дижитал Монгол боллоодоо. Тэссэнгүйээ хэлчье. Нэг баг гэж зүтгэж явсаных дуугүй л байлаа. Ийм УОК, НОК ч байх гэждээ.

Ийм болохоор ЭМ салбарынханд ямар ч буруу байхгүй шүү” гэжээ.Л.Баттөр ХӨСҮТ-ийн захирал байхдаа буюу 8 сард дараах ярилцлагыг өгч байсан ажээ. Коронавирусний “Альфа”, “Бетта”, “Гамма” төрлийн вирус нь ойролцоогоор 2-3 хүнд халдвар дамжуулдаг бол “Дельта” нь 7-8 хүнд халдварлах эрсдэлтэй тухай ЭМЯ-наас мэдээлсэн.

Орон нутагт, тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-80 орчим хувийг мутацид орсон дельта вирус эзэлж буй. Иймд коронавируст халдварын нөхцөл байдал, эмчилгээ үйлчилгээг тойрсон асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа. -Сүүлийн үед орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдлээ.

“Дельта” хувилбар манай улсад хэд бүртгэгдээд байна, цаашдаа нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ? -Тавдугаар сарын 26-нд Япон улс руу явуулсан сорьцод зөөвөрлөгдсөн, дельта хувилбарууд илэрсэн. Тэр үед дотоодын халдвар байгаагүй.

Долоодугаар сарын 16-нд дахин 160 сорьц явуулсны эхний 38 сорьцын хариугаар манай улсад “Дельта” хувилбар 10 хувьтай байна гэсэн мэдээ ирсэн. Ер нь бол, бид ПГУ-д суурилсан мутаци хувилбар илрүүлж байгаа. Улаанбаатар хотод 30-аас дээш хувьд “Дельта” илэрч байгаа бөгөөд орон нутагт хамгийн их зорчигч, аялагч хүлээж авсан аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээд байна.

Баян-Өлгий аймгаас нийт 20 сорьцыг шинжлүүлэхэд 16 тохиолдлоос нь “Дельта” илэрсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *