Д.Мөнх-Эрдэнэ: Долгорсүрэнгийн Дагвадорж оо, хулгайч аа, чи гараад ир.

Зохиолч, Яруу найрагч Р.Эмүжин: За үнэхээр дэмжиж байна аа, энэ Мөнх-Эрдэнэ гэж хэл ам нь гүйцэгддэггүй нөхрийг. Хэдэн сарын өмнө Улсын циркийн барилгыг буулгаж, алтан манежийг нь хогийн цэг рүү ачуулж байгаа тухай хоёр ч пост оруулж байлаа. Зарим хүн утасдаж, ах, дүү луйварчдаас болгоомжтой байхгүй бол эвгүй хүмүүс шүү гэж сануулж байсан юм даг. Луйваpчид гэдэг үгийг тэд шивнэж хэлж байсан, харин өнөөдөр Мөнх-Эрдэнэ чангаар хашгирчихлаа.

Менежмэнтийн хувьчлал нэрээр Долгорсүрэнгийн Дагвадорж ахынхаа шууд оролцоотойгоор авсан боловч циркийн зориулалтаар ашиглаагүй. Уушийн баар, угаалгын газар, улсын дугаарын үйлдвэр зэргээр дүүрсэн. Мэдээж түрээсийн мөнгийг нь Дагвадорж авч байгаа. Яасан ч их шунал юм, ямар ч хэмжээ хязгааргүй хүсэл юм.

Мэргэжлийн шаардлага хангасан сайхан ордныг нь үгүй болгочихоод, циркийн урлагийнхныг нохой шиг хөөгөөд гаргасан даа. Ямартаа 80 жилийн ойгоороо энэ даавуун асарт, бужигнасан шороон дээр, даарч хөрөөд тоглолт хийсэн болж байхав.

Соёлын яамтай болчихлоо, циркээ буцаагаад сэргээнэ дээ гэсэн горьдлого циркчдэд байсан, гэвч Номин хөдлөөгүй, хөдлөх ч үгүй биз. Алтан манежийг нь нурааж байхад ахмад циркчид уйлаад гуйж байсан шүү дээ. Тухайн үед эл хувьчлалын асуудал дахин сөхөгдөөд, Сумъяабазар хотын мээр болсноор нам дарагдсан. Улсын циркийн бөмбөгөр байшинг Долгорсүрэн зааны хөвгүүд нураан, машин машинаар нь хогийн цэг рүү ачиж байхад циркчид маань пудвол түрээслээд хүүхэд сургаад явж байгаа.

Циркчид Улсын циркийн гадаа очоод Дагвадоржид нохой шиг хөөгдөөд гардаг нь ч бас үнэн. Ийм байж болох уу, энэ шударга явдал уу? Тиймээс энэ сэдвээр харанга дэлдсэн Мөнх-Эрдэнийг, циркийн урлагт хайртай хэн бүхнийг дэмжинэ. Бүгдээрээ нэгдээд тэмцвэл бид энэ дээpмийг зогсоож чадна.

Энэ бол дээpэм, энэ бол xyлгай, энэ бол ёс зүйгүй, yвайгүй явдал, эвлэрээд л байх уу? Бид дээpэмдүүлчихээд, дээpэмчдээ долooдог, албан тушаал өгдөг, сурталчилж тойрон хүрээлдэг, парламентад сонгодог. Энэ тэгээд шударга ёс уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *