Э.Батшугар: Би ааваараа бахархдаг.

УИХ-ын гишүүн Э.Батшугар Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: “Юуны өмнө Сонгино Хайрханчууддаа баярлалаа. Та бүхний саналыг би үүрэг хариуцлага гэж харж байгаа. Ажлын үр дүнгээрээ өөрийгөө харуулна.

Мөн би энэ УИХ-ын хамгийн залуу гишүүн болж байна. Энэ утгаараа залуучуудын дуу хоолой болно. Сонгино Хайрхан дүүрэгт тулгамдсан олон асуудлыг УИХ-ын бусад гишүүдтэйгээ хамтарч үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Coнгуулийн ирцийн хувьд манай тойрогт бараг 49 хувь хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо.

Би JP Morgan-д ажиллаж байсны хувьд “Оюутолгой”-н гэрээ шинэчлэхтэй холбоотой асуудал дээр чадах бүхнээ зориулж ажиллана. Улсын төсөв боловсруулах ажилд түлхүү оролцоё гэсэн бодол бас байгаа.” гэв.

Мөн “Олон нийтийн зүгээс таныг аавынхаа нөлөө, заавраар улс төр лүү орж байна гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?” гэсэн асуултанд “Мэдээж би хувь хүн. Өөрийн гэсэн итгэл, үнэмшилтэй. Ямар ч хүн ээж, аавыгаа хүндэлдэг. Аав маань төрийн гурван өндөрлөгт байсан. Энэ утгаараа би бахархдаг” хэмээн хариулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *