Цар тахал 2022 онд ч үргэлжлэхээр байна.

Ядyy, буурай орнуудад вакцины хүртээмж хангалтгүй байгаагаас цар тахал 2022 онд ч үргэлжлэхээр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхаарууллаа.

Африк тивийн улс орнуудын хүн амын тав хүрэхгүй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Бусад тивүүдэд энэ үзүүлэлт 40 хувьтай байгаа юм. Өндөр орлоготой болон дунджаас дээш орлоготой улсууд вакцины ихэнх хувийг худалдан авсан байна. Харин Африкт вакцины нийлүүлэлтийн 2.6 хувь нь л ногдож байгаа аж.

АНУ болон Канад улс вакциныг тэгш хүртээх зорилготой “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан дамжуулан вакцин худалдан авсан хэмээн шүүмжлэлд өртөөд байна.

Үүнээс гадна АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах газраас “Johnson & Johnson”-ийн вакцины нэмэлт тунг 18-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрлөө.

Сингапурт “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас одоо хэрэгжиж буй хязгаарлалтуудаа нэг сараар сунгах шийдвэр гараад байна. Тус улсад сүүлийн нэг хоногт халдварын 3994 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо.

Мөн Их Британид нэг өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол 49 мянга давлаа. Их Британийн Эрүүл мэндийн салбар хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга “Халдвар нэмэгдэж байгаа ч дахин хөл хорио тогтоохгүй” гэж мэдэгдээд байна. Хэдий тийм боловч халдвар хамгааллын дэглэмээ сайн барихгүй бол өдөрт бүртгэгдэх тохиолдол 100 мянга давж магадгүй байгааг Эрүүл мэндийн сайд нь анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *