Xaвдар зөгнөсөн энэхүү хөшөөг буулгах нь зөв гэж үзэж байвал ЭНД ДAPЖ нэгдээpэй.

Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ийн 11 дэх удаагийн чуулга уулзалтанд зориулж уран барималч А.Чадраабал “Тэнгэрийн өрх” бүтээл 500 сая төгрөгөөр хийсэн. Уг хөшөөг тээвэрлэх, суурилуулахад нийтдээ 668,7 сая төгрөг болсон билээ. Энэ хөшөөг анх Энхтайваны хонхны оронд байрлуулахад “Төмcөг, xopт xaвдрын эс шиг ерөөл билэггүй” гэж шүүмжилж байв.

Хамгийн гол нь энэ хөшөө баримал дууриамал юм шиг гэж хэлэх хүн мэр сэр гарч ирлээ. Учир нь 2011 онд нээгдсэн ӨМӨЗО-ны Ордос хот дахь эко аялал жуулчлалын бүс болох Хөвчийн цөлд байрлах “Долоон Од нуурын” 5 одтой зочид буудлын урд байрладаг байна. 2013 оноос эхлэн “Дэлхийн цөлийн эсрэг олон улсын форум” энэ газарт болсон.

Энэхүү форум нь дэлхийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, экологийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой дэлхийн цорын ганц томоохон хэмжээний олон улсын форум. Энэхүү форумыг тогтмол энэ газар зохион байгуулахаар болсонтой холбоотойгоор monogram хэмээн энэхүү хөшөөг хийсэн байна. Энэ хөшөө нь Чадраабалын “Тэнгэрийн өрх” хөшөөтэй төстэй.

Уран бүтээлч А.Чадраабал баримлаар 2009 оноос эхлэн уран бүтээл хийжээ. Ихэвчлэн эцэг малын хэлбэр дүрсээр бүтээл хийдэг уран бүтээлч. Бух, буурын дүрсээр сэдэвчилсэн баримал хийж үзэсгэлэн гаргаж байжээ. Аав Н.Адъяабазар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.

А.Чадраабал 2001 онд МУБИС-ийн зургийн багшийн ангийг төгсөөд сургуульдаа зургаан жил багшилсан байна. Барималчийн мэргэжлийн сургууль дүүргээгүй аж. Мэргэжлийн биш, тэгээд ч 6-хан жил баримал барьсан хүн бусад мэргэжлийн уран барималчдыг ардаа орхиж, төрийн яамны шалгаруулсан уралдаанд шалгарсан нь манай уран барималчид тийм чадваргүй гэсэн үг үү, эсвэл А.Чадраабал хосгүй авъяастай уран бүтээлч үү…

Тэрээр “Бага насанд аав минь баримлын шавар их авч өгдөг байсан нь уран баримал хийх өгөгдөл болсон. “Тэнгэрийн өрх” хөшөөг мэргэжлийн уран барималчийн төвшинд урласан болохоор зарим уран барималчдын дургүйг хүргэсэн байж мэднэ” гэж ярилцлага өгчээ.

Анх уралдаанд бүтээл явуулахдаа найман метр өндөр, гангаар цутгаж хийхээр төлөвлөсөн, 800 сая төгрөгт багтаахаар тооцсон аж. Гэтэл ГХЯ, таван метр өндөртэй, 500 сая төгрөгт багтах төсвийг баталжээ.

Хэтэрхий үнэтэй, гоо зүйгүй, хорт хавдрын эс шиг, төмсөг шиг гэсэн шүүмжлэл гарсны дараа А.Чадраабал “Хэдийгээр 500 саяар бүтээсэн ч цаашид ийм хэмжээний мөнгөөр үнэлэгдэх бүтээл биш. Мянган жилийн настай бүтээл. “Тэнгэрийн өрх” хөшөөг 500 сая төгрөгөөр хийж, улсын төсөвт хохирол учруулсан юм бол би зээл хөөцөлдөж байгаад түүнийгээ эргүүлэн худалдаж авъя” гэж ярилцлага өгч байлаа.

Иргэд “Мангасуудын ертөнц хүүхэлдэйн киноны Майк Мазовский шиг харагддаг, Хэзээ мөдгүй хагарах гэж байгаа батга идээ шиг. Хамгийн утгагүй хөшөө. Оронд нь энхтайвны хонхоо буцааж тавиарай”, “ Манайхны хийсэн тэр хөшөө гээд байгаа зүйл чинь хэн ч хараад дэлхийн бөмбөрцөг гэж хэлэхгүй, тийм сонин юм болсон байгаа юм даа, яг л судас нь ярзайсан төмcөг шиг…” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлдэг.

Америк, Казакстан, Колумб зэрэг олон оронд урилгаар хөшөө барьж байсан Германы уран барималч “Тэнгэрийн өрх” хөшөө баримлыг “Миний харж байсан хамгийн муу баримал” гэж дүгнэсэн байх юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *